Даш харцага Дундговийн долоон сумын ойд түрүүлээд байна
Монгол улсын харцага Эрдэнэбатын Даш гайхалтай амжилтыг гаргажээ.
2023 оны зун Эрдэнэдалай, Хулд, Сайхан-Овоо, Дэлгэрхангай сумын түүхт 100 жилийн ойд түрүүлсэн. Хэрэв Дэлгэрцогт сумын ой давхцаагүй бол түрүүлэхээр сайн байлаа. 2024 онд Сайнцагаан, Дэрэн сумдын 100 жилийн ойд түрүүлжээ. Түүнээс арван жилийн өмнө 2014 онд Дэрэн сумын 90 жилийн ойд түрүүлж байлаа. 2013 онд Дэлгэрхангай, Эрдэнэдалай сумын ойнуудад их шөвөгт үлдэж байжээ.