Яруу сумын 100 жилийн ой
Завхан аймгийн Яруу сумын түүхт 100 жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдаан
Азарга
1. Завхан аймгийн Тэлмэн сумын харьяат Батчулууны Баасансүрэнгийн Аз цоохор. Аймаг сумын наадамд олон айрагдаж түрүүлсэн. Аймгийнхаа ойд айрагдаад, Баянтэс сумын ойд аман хүзүүдээд гурав дахь уяагаар Яруу сумын ойд түрүүлэв. Хязаалан аймагтаа айрагдаж, 2023 оны Завханы ойд айргийн араар орж байсан. Эх тал нь улсын алдарт уяач Цэрэндоржийн Мөнххуягийн унаган, эцэг нь улсын алдарт уяач Энэбишийн Ганбатын унаган.
2. Завхан аймгийн Алдархаан сумын Өгөөмөр багийн харьяат Пунцагийн Цогбадрахын Хээр. Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат хилийн цэргийн хурандаа Гонгорын Цогмандалын унаган. Өнөө жил аймагтаа аман хүзүүдэж, Дөрвөлжингийн ойд аравт орсон. 2023 онд Завханмандалын ойд аман хүзүүдсэн.
3. Завхан аймгийн Яруу сумын Зүйл багийн уяач Пүрэвжалын Ням-Очирын хар. Аймагтаа айрагдаж, Завханмандалын ойд түрүүлсэн. Төмөрбаатарын Галбадрах тод манлайн унаган. Аймгийн алдарт уяач Баянжаргалын Пүрэвжав уясан. Өнөө жил Баянтэсийн ойд тавд хурдалсан.
4. Завхан аймгийн Яруу сумын Хэц Улаан багийн уяач Намнангийн Биндэрьяагийн Хүрэн халзан. Аймгийн алдарт уяач Доржсүрэнгийн Ганзориг уясан. Сонгино сумын 100 жилийн ойд айрагдсан.
5. Завхан аймгийн Яруу сумын Жавхлант багийн аймгийн алдарт уяач Лхагважавын Балдан-Очирын Хээр. Төрсөн дүү Нийслэлийн алдарт уяач Лхагважавын Гообазар уясан. Өөрийн халзан азарганы охин төлөөс гарсан, Батчулууны Ерөөлтийн адууны удамтай. Өнөө жил хавчиг азарга. Сэлэнгэ аймгийн Орхон сумын ойд түрүүлсэн.
Их нас
1. Завхан аймгийн Яруу сумын харьяат аймгийн алдарт уяач Цэндсүрэнгийн Гантөмөрийн Бор. Алдархааны аймгийн алдарт уяач Оюунбилэгийн Мөнхбат уясан.
2. Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын харьяат аймгийн алдарт уяач Пүрэвсүрэнгийн Ганзоригийн Хул. Эрдэнэхайрханы алдарт уяач Гунаажавын Нарангэрэл уясан. Хул морь Гунаажавын Нарангэрэлийн 2013 оны улсын бүсийн уралдаанд айрагдсан хурдан халтар азарганы төл. Аймгийнхаа баяр наадамд айрагдаад, энэ уралдааны өнгөнд уралдсаар айрагдсан.
3. Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат Довжидын Лхүндэвийн хүрэн. Алдархааны аймгийн алдарт уяач Ням-Осорын Билэгт уясан. Шилүүстэйн 100 жилд аман хүзүүдсэн, хавчиг морь.
4. Завхан аймгийн Яруу сумын харьяат аймгийн алдарт уяач Гантөмөрийн Ууганбаярын Хүрэн. Аймгийн алдарт уяач Сэрээжавын Алтангэрэл уясан. Хавчиг цагаасаа хурдалсан. Улсын наадамд уралдаад давхар уяагаар уралдсан. Хэнтий аймгийн Галшар сумын Очироогийн унаган адуу.
5. Завхан аймгийн Яруу сумын харьяат Жавхлант багийн уяач Шүхэржавын Баярмагнайн хүрэн. Алдархааны аймгийн алдарт уяач Цэрэндагвын Мягмардорж уясан. Аймгийнхаа баярт түрүүлсэн.
Соёолон
1. Завхан аймгийн Яруу сумын Зүйл багийн Аймгийн алдарт уяач Сандуйжавын Баяндорж хамбын хүрэн халзан. Яруугийн Энх-Амгалангийн Өлзийбат уясан. Гурав дахь уралдаан. Алдархаанд түрүүлж, нэг бэсрэг наадамд аман хүзүүдсэн.
2. Завхан аймгийн Яруу сумын Жавхлант багийн уяач Шаравдоржийн Мянганбаярын Халиун. Алдархааны Сэрээжавын Алтангэрэл уясан. Энэ галаас их насны морь айрагдаж, соёолон аман хүзүүдсэн. Тод манлай уяач Дашзэвэгийн Дагвадоржоос бэлэгт ирсэн.
3. Завхан аймгийн Яруу сумын Өргөн багийн сумын алдарт уяач Арьхадын Амгаланбаатарын Буурал. Өөрөө уясан. Сүхбаатар аймгийн Мөнххааны Одсүрэнгийн унаган. Битүү адуу.
4. Завхан аймгийн Яруу сумын Жавхлант багийн Чулуунбатын Мягмарсүрэнгийн Бор халзан. Алдархааны аймгийн алдарт уяач Одхүүгийн Баярбат уясан. Булган аймгийн гаралтай. Бага наадамд нэг түрүүлж, нэг аман хүзүүдээд дөрөв дэх уралдаандаа Яруу нутгийн ойд айрагдав.
5. Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын харьяат Бат-Очирын Болдбаатарын Хүрэн халзан. Алдархааны аймгийн алдарт уяач Оюунбилэгийн Мөнхбат уясан.
Хязаалан
1. Завхан аймгийн Яруу сумын Хэц улаан багийн аймгийн алдарт уяач Нацагийн Аавхүүгийн халтар. Аймгийн алдарт уяач Банзрагчийн Сэргэлэнбаатар уяж өвөг эцгийнхээ нэр дээр уралдуулжээ. Эцэг тал нь Б.Сэргэлэнбаатарын өөрийн хээр азарга, эх нь Дорнод гүү. Шүдлэн үрээ Сэлэнгийн өмнөд бүсэд түрүүлсэн. Хэнтийн Дархан суманд уягдсан.
2. Завхан аймгийн Яруу сумын Өргөн багийн уяач аймгийн алдарт уяач Дарамрагчийн Жигмэдсэнгийн Бор халзан. Жигмэдсэнгийн Мижиддорж уясан. Битүү адуу. Галбадрахын унаган адуу.
3. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын харьяат Ванданцэрэнгийн Баттогтохын Хүрэн. Завхан аймгийн төвийн бүсэд хавар айрагдсан. Өөрийн унаган адуу. Өнөө жил уягдаж дөрөв айрагдаад байна.
4. Завхан аймгийн Алдархаан сумын Ням-Осорын Даваанямын Халтар. Алдархааны аймгийн алдарт уяач Ням-Осорын Билэгт уясан. Багануурын нийслэлийн алдарт уяач Мягмарын Батсайханы унаган. Даага шүдлэн сум бага наадамд айрагдсан.
5. Завхан аймгийн Яруу сумын Өргөн сумын алдарт уяач Ломбооны Лхүндэвийн Хүрэн халзан. Гомбооны Мягмаржав уясан. Яруугийн бүсэд шүдлэн айрагдсан, даагандаа Түдэвтэйн бүсэд айрагдсан, бага наадамд олон айрагдсан.
Шүдлэн
1. Завхан аймгийн Яруу сумын Чулуунбатын Мягмарсүрэнгийн Хүрэн халзан. Алдархааны сумын алдарт уяач Ганболдын Нямдэмбэрэл уясан.
2. Завхан аймгийн Яруу сумын Зүйл багийн уяач Чулуунбатын Батболдын Дөлгөөн хонгор. Яруугийн Энх-Амгалангийн Өлзийбат уясан. Аймгийнхаа төвийн бүсэд түрүүлээд, Асгатын 40 жилийн ойд түрүүлсэн. Б.Сэргэлэнбаатарын азарганы төл.
3. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Төрмөнхийн Бямбарагчаагийн Ембүү хүрэн. Галсандондовын Дарханбаатар уясан. Унаган адуу. Эцэг нь Завхан аймагтаа түрүүлсэн Манжилжавын Болдын бүлтэн хүрэн азарга, эх нь Од хээр азарганы дүү гүү. Баянтэсийн 100 жилийн ойд айрагдсан.
4. Завхан аймгийн Яруу сумын Өргөн багийн уяач Дарамрагчийн Жигмэдсэнгийн Хонгор халзан. Жигмэдсэнгийн Мижиддорж уясан. Тод манлай уяач Төмөрбаатарын Галбадрахын унаган адуу. Битүү үрээ. Эдний гал уяанаас хязаалан түрүүлж, шүдлэн айрагдсан.
5. Завхан аймгийн Алдархаан сумын харьяат аймгийн алдарт уяач Чүлтэмийн Рэнчингийн хүрэн.
Даага
1. Завхан аймгийн Их-Уул сумын харьяат Бат-Амгалангийн Цэрэнбалжидын Зээрд халзан. Их Уул сумын уяач Г.Сугардорж уясан.
2. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын харьяат Н.Зоригтбаатарын хүрэн. Д.Лханаадорж уясан.
3. Завхан аймгийн Ургамал сумын уяач Түвдэнгийн Батзаяагийн хүрэн.
4. Завхан аймгийн Дөрвөлжин сумын харьяат сумын алдарт уяач Намжилцэрэнгийн Жанчивсэмбийн хүрэн
5. Завхан аймгийн Яруу сумын уяач Гантөмөрийн Мөнхбаярын хүрэн. Алдархааны аймгийн алдарт уяач Оюунбилэгийн Мөнхбат уясан.