Манлай сумын 100 жилийн ойн үндэсний бөхийн барилдаан
Өмнөговь аймгийн Манлай сумын түүхт 100 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан наймдугаар сарын 8-9-ны өдрүүдэд болж өнгөрөв. Улс аймгийн цолтой 64 бөхийн барилдаанд АПУ компанийн бөх улсын харцага Баянзулын Цэдэнсодном түрүүлж, Манлай сумын харьяат аймгийн заан Сугарын Доржпалам үзүүрлэв. Их шөвөгт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат хурц арслан Нямсүрэнгийн Амгаланбаатар, Өвөрхангай аймгийн Бүрд сумын харьяат аймгийн арслан АПУ компанийн бөх Мөнхбатын Даваасүрэн нар шалгарлаа.
Сумын цол олгох 64 бөхийн барилдаанд Өлзийт сумын харьяат сумын начин Баясгалангийн Отгонболд түрүүлж сумын заан цол, Манлай сумын харьяат Түвшинжаргал үзүүрлэж сумын начин цол, Манлайн Цэрэндорж, Хашбат нар их шөвөгт үлдлээ.