Ханбогд сумын түүхт 100 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан
Өмнөговь аймгийн Ханбогд сумын түүхт 100 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан наймдугаар сарын 8-9-ны өдрүүдэд болж өнгөрөв. Улс аймгийн цолтой 64 бөхийн барилдаанд Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат аймгийн хурц арслан Нямдоржийн Өсөхбаяр түрүүлж, Дорноговь аймгийн Айраг сумын харьяат аймгийн арслан М.Бямбадорж үзүүрлэв. Их шөвөгт Ханбогд сумын харьяат аймгийн начин Тогтохсүрэнгийн Дашжамц, Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат аймгийн арслан Ганболдын Төрмөнх нар шалгарав.
Сумын цол олгох 64 бөхийн барилдаанд сумын харцага Сумьяабазар түрүүлж сумын заан цол, залуу бөх Отгонбат үзүүрлэж сумын начин цол хүртжээ.