Дотоод мэдээ

2007 онд улсын цол хүртсэн уяачид

Монголын уламжлалт төрт ёсны эрийн гурван наадмын өмнөхөн буюу долдугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын 167 тоот зарлигаар нэр бүхий уяачдад алдар цол олгов. Үүнд:

МОНГОЛ УЛСЫН МАНЛАЙ УЯАЧ ЦОЛООР:

1.Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, Төв аймгийн Сэргэлэн сумын харъяат, Монгол Улсын гавъяат тээвэрчин, Улсын Алдарт уяач Банзрагчийн Жанчив,

2.Булган аймгийн Могод сумын уугуул, УИХ-ын гишүүн асан, Улсын Алдарт уяач Цэгмэдийн Цэнгэл,

3.Завхан аймгийн Цагаанхайрхан сумын уугуул, Орхон, Баян-Өндөр сумын суугуул, “Чингисийн чулуу” компанийн захирал, Улсын Алдарт уяач Дайриймаагийн Чулуунбат,

МОНГОЛ УЛСЫН АЛДАРТ УЯАЧ ЦОЛООР:

1.Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Чулуунбатын Сугар,

2.Төв аймгийн Баянцогт сумын уугуул, Аймгийн Алдарт уяач, “Босоо хүлэг” галын уяач Дашдоржийн Мөнхбат.

3.Завхан аймгийн Улиастай сумын уугуул, “Шим” группын захирал, Аймгийн Алдарт уяач Лхагваагийн Цандэлэг.

4.Увс аймгийн  Тэс сумын уугуул, аймгийн Алдарт уяач Тогтохын Цэвээн нарыг тус тус шагнав.