Ханхонгор сумын 100 жилийн үндэсний бөхийн барилдаан
Өмнөговь аймгийн Ханхонгор сумын түүхт 100 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан наймдугаар сарын 8-9-ны өдрүүдэд болж өнгөрөв. Улс аймгийн цолтой 64 бөхийн барилдаанд улсын заан Цэдэнбазарын Одбаяр түрүүлж, улсын начин Дэлгэрсайханы Амарсайхан үзүүрлэв. Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат хурц бадрангуй арслан Одсүрэнгийн Баярхүү, Дархан-Уул аймгийн хурц арслан Мөнхдурсгалын Төрбат нар их шөвөгт шалгарлаа.
Сонирхуулахад Ц.Одбаяр зааны хар их нас сумынхаа түүхт ойд айрагджээ.