Дотоод мэдээ

Төв аймгийн Сэргэлэн сумын түүхт 100 жилийн ойн үндэсний бөхийн барилдаан

Төв аймгийн Сэргэлэн сумын түүхт 100 жилийн ойн баяр наадамд улсын баяр наадмын дараагийн өдрүүдэд болж өнгөрөв. 64 бөхөөс улсын аварга Пүрэвийн Бүрэнтөгс түрүүлж, дархан аварга Агваансамдангийн Сүхбат үзүүрлэв. А.Сүхбат аварга 80 90 жилийн ойгоор нь түрүүлж байсан бөх билээ. Их шөвөгт аймгийн арслан Билэгбаатарын Энхбаатар, улсын гарьд Өлзийтогтохын Бат-Орших нар шалгарав.