Дотоод мэдээ

Завхан аймгийн Шилүүстэй сумын түүхт 100 жилийн ой

Азарга

1.  Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат Дашнямын Алтангэрэлийн Хээр. Булган аймгийн Сайхан сумын харьяат Батбаатарын Шагдарсүрэнгийн унаган адуу. 

2. Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат Мягмарын Чагнаадоржийн Хүрэн халзан. Дэлгэрийн аймгийн алдарт уяач Алзахгүйн Дэлгэржаргалын унаган. Дээд удамд солонго цавьдар халзан, эцэг нь Дорнод аймгийн арслан Мөнхсайханы удамтай. 

3. Завхан аймгийн Цэцэн-Уул сумын харьяат Нанзаддоржийн Мөнхбаясгалангийн Зээрд халзан. Унаган адуу. Аймгийн алдарт уяач Увсын Наранбулагийн Оросоогийн Хосбаяр уясан. 2021 оны Завханы шигшмэл хурдад түрүүлсэн. 

4. Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат Шагдарсүрэнгийн Буянцогтын Хул. Шагдарсүрэнгийн Түвшинбат уясан. Сүхбаатар аймгийн Мөнххааны Ганбаярын унаган. Аймгийн баяр наадамдаа айрагдаж, бүсийн уралдаануудад хэд айрагдсан.

5. Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат Сүрэнхоролын Азжаргалын Саарал халзан. Завхан аймгийн Улиастай сумын тод манлай уяач Лхагвын Цандэлэгийн унаган.

Их нас

 

1. Шилүүстэй аймгийн алдарт уяач Жигжидийн Доржпүрэвийн хүү Чагнаадоржийн хүрэн. Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Жадамбаагийн Нямжавын унаган. Аймгийн бүсийн уралдаанд зургаа түрүүлж, аймаг орон нутагт олон түрүүлж айрагдсан. 

2. Шилүүстэй Довжидын Лхүндэвийн хүрэн. Сүхбаатар унаган морь. Завханы шигшмэл хурдад тавласан. 

3. Шилүүстэй Дашнямын Алтангэрэлийн бор. Азарга түрүүлж, их морь гуравт хурдлав. Улсын алдарт Ганбатын Даваадалай уясан. 

4. Говь-Алтай Халиун сумын харьяат сумын алдарт уяач Даваажавын Эрдэнэ-Очирын халиун. Дорнод аймгийн Халхгол сумын унаган адуу. Цагаанчулуутын Нямсүрэнгээр дамжин ирсэн. Халиуны бүсэд айрагдаад, аймагтаа айргийн араар хурдалсан. 

5. Цэцэн-Уул Нанзаддоржийн Мөнхбаясгалангийн улс хүрэн. 16 настай морь айрагдлаа. Их бага наадамд 16 айрагдсан. Монгол улсын тод манлай уяач Б.Билэгдэмбэрэлийн унаган адуу. 2015 оны Хүрээ цамд түрүү, 2016 оны улсын баяр наадамд айраг, 2017 оны Сэлэнгийн бүсэд айрагдсан. 

 

Соёолон

1. Шилүүстэй Дэмчигийн Энхбаатарын ухаа. Төв аймгийн Баянцогт сумын уяачдын холбооны тэргүүн Пүрэвсүрэнгийн унаган адуу. Шүдлэн Завханы Цагаанчулуутын ойд айрагдсан. Хязаалан Баянхонгор аймгийн Хүрээмаралын ойд айрагдсан. 

2. Шилүүстэй Монгол улсын гавьяат эдийн засагч Рэнчингийн Батжаргалын хүү Батбаатарын бор. Хоёр үрээ нь дараагаараа орсон. Манлай уяач Анандын Ариунсайханы унаган адуу. 

3. Шилүүстэй Батжаргалын Батбаатарын Сартай хул. Сүхбаатар аймгийн Халзан сумын Ядамын Буйрын унаган адуу. 

4. Шилүүстэй Доржжигжидийн Мөнх-Эрдэний хүрэн халзан. Эх тал нь Ү.Атарсайхан манлайн адуу. Завханы урд бүсэд нэг түрүүлж, нэг айрагдсан. Хязаалан Тосонцэнгэлийн 100 жилийн ойд айрагдсан. 

5. Шилүүстэй Лхүндэвийн Анхбаярын хүрэн. Алдархааны Мэндбилэгийн унаган адуу. Сумандаа айрагдаж, Дайдийхүүгийн Баяраагийн тод манлай цолны наадамд айрагдсан. 

 

Хязаалан

1. Шилүүстэй Эрдэнэбулганы Даваацэрэнгийн зээрд халзан. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Гомбожавын Баярмагнайн унаган адуу. 

2. Шилүүстэй Доржжигжидийн Мөнх-Эрдэнийн алаг. Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Намжилдоржийн Аваадоржийн алаг гүүний гэдсэнд ирсэн унага. 

3. Шилүүстэй Жаргалсайханы Дамчойгийн хар. Төв аймгийн Баянчандмань сумын Цэрэндаваагийн Мөнхбаатарын унаган адуу. Аймгийн бүсэд гурвалсан. 

4. Шилүүстэй Нийслэлийн алдарт уяач Дэмчигийн Энхбаатарын саарал. Эх тал нь Цагаанчулуутын Равданжамцын унаган, эцэг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын аймгийн алдарт уяач Бат-Очирын Батсүхийн унаган адуу. 

5. Шилүүстэй Нийслэлийн алдарт уяач Тэрбишийн Харцагын хонгор. Монгол улсын тод манлай уяач Төмөрбаатарын Галбадрахын унаган битүү адуу. 

 

Шүдлэн

1. Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат Дагвадоржийн Түмэнбаярын Бор. Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат Дэмчигийн Бат-Эрдэнийн унаган. 

2. Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат Батдэмбэрэлийн Нэмэхбаярын хээр. Хэнтийн Цэнхэрмандал Мягмарын Лхагвасүрэн уясан. 

3. Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат Доржпүрэвийн Чагнаадоржийн Хээр. Тод манлай уяач Туваанжавын Гантөмөрийн унаган адуу.

4. Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат Тэрбишийн Харцагын Хар. Тод манлай уяач Төмөрбаатарын Галбадрахын унаган адуу. 

5. Говь-Алтай Халиун Эрдэнэдалайн Цэрэнпунцагийн хул

 

Даага

1. Завхан аймгийн Улиастай сумын харьяат Доржжигжидийн Рэгзэнгийн Зээрд. Улсын алдарт уяач Ганбатын Даваадалай уясан. Өөрийнх нь унаган адуу. 

2. Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат Амарсанаагийн Мөнхтөрийн хээр. Сумын алдарт уяач Ууганпүрэв  уясан. Сумынхаа наадамд түрүүлсэн. 

3. Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат Будсүрэнгийн Цэдэвсүрэнгийн Зээрд халзан. Төв аймгийн Баянхангай сумын харьяат Лхагвасүрэнгийн унаган адуу. Говь-Алтай аймгийн наадам, Гуулинд түрүүлсэн. 

4. Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат Довжидын Лхүндэвийн Зээрд. Лхүндэвийн Амартүвшин уясан. Тод манлай уяач Дамбадаржаагийн Ононгийн унаган адуу. 

5. Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат Аюурзанын Амгаланбаатарын Зээрд халзан. Дэлгэрбаяр уясан. Наран хонгорын төлийн төл. Эх тал нь Сүхбаатар Түвшинширээ угшилтай. Өнөө жилийн анхны уралдаан. 

 2. Говь-Алтай Халиун Амарсанаагийн Мөнхтөр хээр 

 

Сонгомол дээд

1. Шилүүстэй НАУ Дэмчигийн Энхбаатарын хонгор халзан. Пүрэвийн Баяраагийн унаган адуу. 2023 онд Хулд сумын 100 жилийн ойд сонгомол дээд насанд зургаалж, төл нь айрагдсан. Сум орон нутгийн наадамд олон айрагдсан. 

2. Улиастай ААУ Цолмонгийн бор. Алдархааны Дэмбэрэлсүрэн уясан. Тод манлай уяач Бат-Очирын Энхболдын унаган адуу.

3. Говь-Алтай Халиун Амарсанаагийн Мөнхтөрийн хээр. Өөрийн унаган адуу. Эцэг нь Макс адууны өөрийн зээрд азарга.

4. Говь-Алтай Эрдэнэ ААУ Тэрбишийн Даваасүрэнгийн хүрэн халзан.

5. Шилүүстэй Доржпүрэвийн Чагнаадоржийн хонгор халзан. Тод манлай уяач Лхагвын Батмөнхийн ирланд халтар азарганы төл.

 

Сонгомол дунд

1. Шилүүстэй Доржжигжидын Мөнх-Эрдэнэ хүрэн халзан

2. Шилүүстэй Батдэмбэрэлийн Нэмэхбаярын бор

3. Шилүүстэй Батжаргалын Батбаатарын буурал

4. Шилүүстэй Батдэмбэрэлийн Нэмэхбаярын өсгий цагаан зээрд

5. Шилүүстэй Батдэмбэрэлийн Нэмэхбаярын хонгор

 

Сонгомол даага

1. Отгон Сугарын хар

2. Шилүүстэй Эрдэнэбулганы Даваацэрэнгийн хээр

3. Алдархаан Цэрэндаваагийн хар

4. Шилүүстэй Лхүндэвийн Анхбаярын хээр

5. Шилүүстэй Тэрбишийн Харцагын хээр