Домог, хууч яриа

Хүүхдийн халтар адуу

Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат Чулуун толгой Санж гуайн үеийн уяач Ногоон хэмээх Нацаг дарга Галшараас буурал үрээ авчирч нутгийн адууныхаа цусыг сэлбэсэн юм. Нацаг гуай хууль, хяналтын байгууллагад ажиллаж байхдаа Галшар нутгийн уугуул нэгэн хүн хилс хэрэгт холбогдож байсныг нь шалган тогтоож, тэр хүний амьдралд нь том тус хүргэсэн байна. Өнөөх хүн Нацаг гуайг Галшарт очиход нь Өвгөн ноёны хураагуур адуунаас үлдсэн азарган буурал үрээг зааж өгч авахуулжээ. Энэ буурал нэг хэсэгтээ дийлдэхгүй хурдалж, Баяндэлгэрийн тэргүүн хурдан азарга болж үр төл нь өнөөг хүртэл олон үеээрээ жигд хурдалж, улс, бүсийн наадамд тасралтгүй түрүүлж, айрагдсаар байна. Буурлын төлөөс хамгийн алдартай нь Хүүхдийн халтар буюу Санжаа даргын халтар юм. Хүүхдийн халтрын удмаас улсын наадмын айраг түрүүнд 30 гаруй адуу хурдлаад байгаа билээ. Баяндэлгэрийн сум, нэгдлийн орлогч дарга Санжаа Нацагийн буурлын төл нэгэн халтар үрээг хэд хэдэн хүний гар дамжуулан авчээ. Халтар азарга сумынхаа наадамд 6 түрүүлж, 1 аман хүзүүдсэн төдийгүй үр төл нь нэгэн бэсрэг угшлийн хэмжээнд хүрч Хүүхдийн адуу гэж яригдах болжээ. Санжаа даргаас хойш хүүхдүүд нь болох С.Чулуунбаатар, С.Очирпүрэв, С.Идэрчулуун, С.Чулуунбат нар халтар азаргаа үр төлүүдийнх нь хамт уяж хурдлуулж байсан бөгөөд нутгийн олон талийгаач даргынхаа нэрийг цээрлэж, хүүхдүүдийн адуу гэх болсон юм. Халтарын төл Жүрмэдийн буюу Жөмбөө хонгор сумынхаа ойд эцэг нэгтэй Одон хонгорыг дийлж түрүүлсэн бол Доржийн цавьдар сумандаа 4 түрүүлж, 5 айрагдан, 13 настайдаа Монголын нууц товчооны 750 жилийн ойд зориулсан даншиг наадамд айргийн дөрөвт хурдалсан. Энэ азарганы төл Энхбаярын зурвас халзан азарга сумандаа 189 хоёр түрүүлж, Г.Пунцагбалжир агсны нэрэмжит хаврын бүсийн уралдаанд хоёр удаа айрагдсан. Доржийн цавьдарын өөр нэгэн төл цавьдар азаргыг Гочоогийн Батбаяраар дамжин Н.Загдрагчаа авсан. Үүний төл хонгор үрээ 2006 онд Говь Алтай аймагт болсон баруун бүсийн наадмын соёолон насанд түрүүлсэн Бэчээрэйн Далайн хонгор юм. Даваасүрэнгийн Одон хонгор бол Хүүхдийн халтарын алдартай төлийнх нь нэг. Дашдаваа уяач хүргэн Даваасүрэнгээ сайн уяач болгоно хэмээж одон хонгорыг өөрөө шинжин байж худалдан авч өгсөн. 1988 онд Баяндэлгэрийн уяачид өргөн бүрэлдэхүүнтэйгээр улсын наадмыг зорьж Дашдаваа хоёр хонгор азаргатай очжээ. Их сунгаанд өөрийн хонгор азаргаа нийлүүлж, хүргэн Даваасүрэнгийн Одонг дангаар нь давхиулжээ. Энэ жилийн улсын наадамд Их уяач М.Данзаннямын Ажнай хүрэн түрүүлж, Одон аман хүзүүдсэн. Одонгийн удмаас Дөнөн хонгор, Сарт хонгор, Чимиддоржийн хул, Хэрлэнгийн хонгор, Максын Д.Ганбаатарын Жигүүр хул, Өнгөгүй хул, соёолон улсад айрагдсан хул морь, Б.Буяннэмэхийн хонгор халзан үрээ, С.Ганбаатарын хонгор үрээ, Ц.Буянбаатарын хул үрээ гэсэн 10 адуу улс, бүсийн наадамд түрүүлж, айрагдаад байна. Дашдаваа уяач өөрийн хонгор азарганы эх гүүг харимал болсон хойно нь хүргэн Г.Даваасүрэндээ өгсөн. Энэ гүүг Одон хонгорт хураалгаж, Дөнөн гарсан. Дөнөн хөлийн хурд ихтэй, том товир сайхан биетэй ховорхон төрдөг азарганы нэг. Соёолон Төв аймгийн 70 жилийн ойд айрагдаж, хавчигтаа Эрдэнэ сумын 70 жилийн ойд гуравт хурдалж, 7 настайдаа улсын наадамд мөн 3-т хурдалсан юм. Одонгийн гоц хурдан төл нь Сарт бөгөөд найман насандаа 1997 оны улсын баяр наадамд айргийн дөрөвт хурдлав. Түүний төл нь Жигүүр хул бөгөөд улсын наадамд хараахан айрагдаж чадахгүй байхад Бандгайн зөвлөлгөөгөөр уягдаж Өндөр гэгээний 370 жилийн ойн нэрэмжит төвийн бүсийн наадамд сугаран түрүүлж алдраа мандуулсан юм. Жигүүрийн 190 Сарт хонгор улсын наадамд айрагдав төрсөн дүү Хэрлэнгийн хонгор азарга 2009 онд бүсийн наадамд хоёр аман хүзүүдэж, нэг удаа айргийн 3-т хурдлан Монголын шилдэг азаргаар шалгарч байлаа. Сартын төл Сумьяасүрэнгийн Ганзоригийн зээрд үрээ соёолон насандаа гоц хурдалж, өвөл хаврын бүх л том уралдаанд түрүүлж, айрагдан, Улсын наадамд, Алтан овооны тахилгын Зүүн бүсийн наадамд тус тус 6-д хурдалсан юм.

Г.Дашзэвэгийн бичсэнээс хураангуйлан авав.