Үүлэн бор
Төв аймгийн Мөнгөнморьт сумын харьяат улсын алдарт уяач Зэвэгийн Сүндэв хурдтай хүн байв.
Энэ хүний гэрийн найрт ирсэн Жанцан (1971 оны улсын баярт бор даага айрагдуулсан) хүрэн, бор зүсмийн хоёр даага зааж аль дуртайгаа ав гэжээ. Хэнтийн дийлдэг Дамдингийн борын угшлын Жанцангийн хөгшин хар гүүнээс гарсан сөнгө бор даагыг авсан. Тэр жилээ Мөнгөнморьт сум, Багануурын наадамд түрүүлэв. Сумд, бүсийн наадамд арваад айраг түрүү авчээ. Монголын нууц товчооны 750 жилийн ойн даншиг наадамд хүүхэдгүй аман хүзүүдж ухрааж гуравт барьсан. Тэр цагаас улс даяар “Үүлэн бор” хэмээж алдаршсан билээ. Үүлэн бор азарга холын давхилдаа сайн, уяа хатуухан. Нэгэн үе Мөнгөнморьт чигийн наадамд азарганы уралдаан үзүүр нь цайрч харагддаг байсан гэх яриа бий. Энэ нь алдарт үүлэнгийн удмын азарганууд юм. Сүндэв гуай хүү Батхуягийн халтар азарга 1996 оны хаврын том уралдаанд түрүүлж, анхны Их хурдад дээгүүр хурдалж байсан юм.