Пүрэвийн Баяраа
Монгол улсын алдарт уяач, Алтан унаганы эзэн Пүрэвийн Баяраа өөрөө гардан уяж олон айраг түрүү авсан төдийгүй унаган адуу нь ч сайн хурдалсан. 2017 оны Сэлэнгэ аймагт болсон улсын бүсийн уралдааны монгол болон сонгомол дааганы уралдаанд хоёуланд нь түүний унаган адуу түрүүлж байлаа. Бага залуугаасаа Тойруулга удмын хурдан адуугаар сайн наадаж улсын наадам, улсын чанартай уралдаанд уясан морьд нь дөрвөн түрүү, 14 айраг авч 2008 онд улсын алдарт уяач цол хүртсэн. Батчулууны Мөнхтөрийн хээр морь, таван цагаан, Базарширын Доржпүрэвийн бор, Хадбаасангийн Бат-Эрдэнийн сарт хээр зэрэг улс даяар нэрд гарсан түмний эхүүдийн уяа сойлгыг тааруулж байсан уяач билээ.