Домог, хууч яриа

Улсын алдарт уяач Д.Амгаланбаатар

 Үндэсний бөх болон уяачаар улсын цол хүртсэн дөрвөн хүн бий. Архангайн Ц.Дуламсүрэн, Налайхын Гарамжавын Ганхүү, Баянхонгорын Б.Сэр-Од нар энэ жагсаалтад багтана. Харин Төв аймгийн Аргалант сумын харьяат улсын заан Дорлигжавын Амгаланбаатар энэхүү жагсаалтад байгаа ховор алдартны нэг. 2006 онд улсын заан цол хүртсэн. Алаг азарга нь Төв аймагтаа айрагдаж, Б.Билэгдэмбэрэлийн унаган хурдан хээр морь сонгомол дээд ангилалд хэдэнтээ айрагдсан. Тод манлай уяач Т.Ихбаяртай гал уяа нэгдэж ийн сайхан наадсан юм.