Сонгино сумын түүхт 100 жилийн ойн хурдан морины уралдаан
Азарга
1. Завхан Сонгино сумын уугуул Түдэвтэй сумын харьяат ААУ Намсрайжавын Бямбацогтын ХАЛТАР. Тод манлай уяач Төмөрбаатарын Галбадрахын унаган. Банзрагчийн Түвшингийн бэлэгт өгсөн адууны нэг. 2021 онд Завхан аймгийн наадамд түрүүлж, 2022 онд Завханы бүсэд түрүүлсэн. Өнөө жил Сонгины бүсэд аман хүзүүдэж, Сантмаргаз, Увсын Тэсийн ойд түрүүлсэн.
2. Завхан Сонгино сумын уугуул Юндэндоржийн Байгалийн ХОНГОР. Тод манлай уяач Төмөрбаатарын Галбадрахын унаган. Бага насандаа Төв аймгийн Заамар сумын 100 жилийн ойд айрагдсан. Налайхад болсон улсын бүсэд айргийн араар орж, Төв аймгийн хоёр бүсэд хязааландаа түрүүлж байсан.
3. Завхан Цагаанхайрхан сумын харъяат Доржсүрэнгийн Ганзоригийн ХҮРЭН ХАЛЗАН. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Цогсайханы унаган адуу. Соёолон Завхан аймгийнхаа баяр наадамд айрагдсан. Цагаанхайрханы ойд түрүүлж яваад хадуурсан долоон настай азарга.
4. Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул УБ Хан-уул дүүргийн М.Лхагважавын ХҮРЭН. Сонгино сумын уугуул Балдандоржийн Лхагванинжээс бэлэгт ирсэн азарга. Налайх дүүргийн наадамд гуравт, Завхан аймгийн Асгат сумын ойд гуравт хурдалсан долоон настай азарга.
5. Завхан Сантмаргаз сумын Цогтбаярын Мягмарсүрэнгийн ХЭЭР. Сантмаргазын аймгийн алдарт уяач Намхайн Мижидийн адууны удамтай. Сумандаа дөрөв түрүүлсэн, өнөө жилийн уяа.
Их нас
1. Завхан аймгийн Сонгино сумын уяач Орсоохүүгийн Мөнхсүлдийн хээр. Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Цэрэндашийн Жаргалсайханы унаган адуу. Тод манлай уяач Т.Батзориг уясан.
2. Хөвсгөл аймгийн Галт сумын уяач ААуяач Дондовын Ганхуягийн Бор. Доржхуягийн Банзрагч уясан. Хязаалан сумын баярт түрүүлж байсан. Өнөө жил Төмөрбулаг сумын бүсэд айрагдаад, Галтынхаа ойд айргийн араар орсон.
3. Завхан аймгийн Яруу сумын харьяат аймгийн алдарт уяач Шүхэржавын Баярмагнайн хүү Мөнхбатын Хонгор. Тод манлай уяач Д.Дагвадоржийн унаган адуу. Сонгины хаврын бүсэд түрүүлсэн.
4. Завхан аймгийн Түдэвтэй сумын алдарт уяач Бямбацогтын Идэрийн Хээр. Азарга түрүүлж, соёолон зургаад хурдалсан. Өөрийн унаган адуу. Аймгийн бүсэд хоёр аман хүзүүдэж, Завханы Тэсийн ойд айрагдсан. Түдэвтэй сумандаа түрүүлсэн.
5. Эрдэнэхайрхан сумын харьяат Ванжилын Дарханбаярын Зээрд халзан. Тод манлай уяач Д.Дагвадоржийн унаган адуу. Донойн хөндийд өнөө жил Борхын хүлэгч галын наадамд айрагдсан.
Соёолон
1. Завхан Түдэвтэй сумын уугуул Дэмбэрэлгалдангийн Батнайрамдалын ХҮРЭН. Өвөг эцгийнхээ наадамд уралдаж айрагдсан. Өмнөговь аймгийн Баяндалай сумын харьяат Раднаагийн Бадрахын унаган адуу. Өмнөговь аймгийн 2022 оны 90 жилийн ойд шүдлэн айрагдсан.
2. Завхан Сонгино сумын уугуул Цэрэндашийн Нямдоржийн ХЭЭР
3. Завхан Сонгино сумын уугуул Пүрэвжавын Мөнх-Очирын БУУРАЛ. Нөмрөгийн Сумьяабазар уясан. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагааны Түвшинтулгын унаган адуу. Нөмрөгийн наадамд түрүүлсэн.
4. Завхан аймгийн Сантмаргаз сумын уугуул Багаажавын Жамбалдагвын БУГАН ХАЛТАР. Налайх дүүргийн наадамд аман хүзүүдсэн. Бага гурван насандаа сум орон нутгийн наадамд олон айрагдсан. Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн унаган адуу.
5. Хөвсгөл Галт сумын аймгийн алдарт уяач Амарсайханы хүү Амарзаяагийн БОР.
Хязаалан
1. Завхан аймгийн Сонгино сумын харьяат Нямцэрэнгийн Бизьяагийн Зээрд. Сүхбаатар унаган адуу. Баянхайрханы 100 жилийн ойд түрүүлсэн. Сар хайрханы анхны даншиг наадамд айраг авч байсан уяач.
2. Завхан аймгийн Сонгино сумын харьяат Чинбаатарын Лхагвасүрэнгийн Хээр. Сумьяасүрэнгийн Ганхуягийн унаган адуу. Будхангай бэлэгт өгсөн. Хөөрхөнөөгийн төл, эх нь Ойдовын хулын төл халиун гүү. Өвөг эцэг С.Жамсранжав улсын баярт морь айрагдуулж байсан.
3. Завхан аймгийн Сонгино сумын харьяат Бизьяагийн Даваагомбын Саарал. Завханмандал сумын Дэлгэрбаярын унаган адуу. Төв аймгийн Баян сумын наадамд айрагдсан.
4. Завхан аймгийн Сонгино сумын уяач Цэрэндашийн Нямдоржийн зээрд. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Аюулгүйн унаган адуу. Налайхын наадамд айрагдсан.
5. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын уяач Мягмарсүрэнгийн Отгонбатын Хар. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Баярын Баттөрийн унаган адуу. Архангай аймгийнхаа баяр наадамд аман хүзүүдэж, Цагаанхайрханы ойд аман хүзүүдэв.
Шүдлэн
1. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын уяач Мягмарсүрэнгийн Отгонбатын Саарал. Аймгийн алдарт уяач Доржзодовоор дамжин ирсэн. Завханы Цагаанхайрханы ойд айрагдсан.
2. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын уяач Төмөрбаатарын Болдын Хээр. Төв аймгийн Заамарын Цэрэндагвын Сармандах уясан. Сэнгээгийн Бямбасүрэнгийн шарга азарганы төл. Өвөрхангайдаа хоёр түрүүлсэн.
3. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Дашбалбарын Цэнд-Очирын хүрэн. Аймгийн алдарт уяач Машбатын Агваанжамц уясан. Цагаанхайрханы ойд аман хүзүүдсэн. Даагандаа Яруугийн бүсэд тавлаж, олон наадамд айрагдсан.
4. Завхан аймгийн Их-Уул сумын уяач Ганхөлөгийн Нармандахын Зээрд. Өвөрхангай аймгийн Баянгол сумын Түвшинжаргалын унаган адуу. Асгатын 40 жилийн ойд гуравт орсон. Их-Уул сумынхаа 100 жилийн ойд даагандаа айрагдсан.
5. Завхан аймгийн Сонгино сумын уяач Даваанямын Пүрэврагчаагийн Зээрд халзан. Төв аймгийн Баянцогтын эхтэй, Намхайдоржийн унаган адуу. Даагандаа дөрөв түрүүлж нэг айрагдсан. Өнөө жил Завхан аймгийнхаа наадамд айрагдаж, Асгат сумын ойд түрүүлсэн.
6. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Буяннэмэхийн Сүхбаатарын Хонгор халзан. Унаган адуу. Аймгийнхаа наадамд дөрөвт хурдлаад, Галтын ойд арав гаргаж хурдалсан.
Даага
1. Завхан Сонгино сумын уугуул Мижиддоржийн Баатархүүгийн БОР. Булган аймгийн Хангал сумын Золбаатарын унаган адуу. Сэлэнгэ аймгийн бүсэд түрүүлсэн.
2. Хөвсгөл аймгийн Галт сумын Амарсайханы Амарзаяагийн ЦООХОР. Хөвсгөл аймгийн Галт сумын Дондовын Пүрэвдоржийн унаган адуу. Донойд болсон галын наадамд айрагдсан. Галт, Шинэ-Идэр сумын ойд айрагдсан.
3. Завхан Сонгино сумын уугуул Сандагийн Мягмарсүрэнгийн ХЭЭР. Уяач САУ Баттөмөрийн Мөнхням. Дундговь аймгийн Хулд сумын Нэргүйн Батжаргалын унаган адуу. Өнөө жилийн дөрөв дэх уралдаан. Сонгино сумандаа овооны баярт аман хүзүү, сумандаа түрүүлж, Нөмрөг сумын ургуулийн ойд түрүүлсэн.
4. Завхан аймгийн Түдэвтэй сумын аймгийн алдарт уяач Гэзгээгийн Отгонбаатарын ХЭЭР. Унаган адуу. Анхны уралдаан.
5. Архангай Өндөр-Улаан сумын харьяат сумын заан Машбатын Ралдийжамцын САРТАЙ ХҮРЭН. Аймгийн алдарт уяач Машбатын Агваанжамц уясан. Бага наадамд хоёр айрагдсан.