Дотоод мэдээ

Сонгино сумын түүхт 100 жилийн үндэсний бөхийн барилдаан

Завхан аймгийн Сонгино сумын түүхт 100 жилийн ойн баяр наадамд 64 бөх барилдав. Аймгийн харцага Батбадралын Ганзолбоо түрүүлж, улсын харцага Эрдэнэбилэгийн Ууганбаяр үзүүрлэлээ. Их шөвөгт улсын гарьд Ширбазарын Жаргалсайхан, улсын харцага Л.Лха-Очир нар шалгарав.

Цол олгох барилдаан долдугаар сарын 10-нд болж Баянтэсийн сумын заан Буянзаяа цолоо баталж, Сонгино сумын залуу бөх Бадамхорол үзүүрлэж сумын начин цол хүртжээ.