Шилүүстэй сумын 100 жилийн ойн үндэсний бөхийн барилдаан
Завхан аймгийн Шилүүстэй сумын түүхт 100 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаанд 64 бөх барилдав.
Шилүүстэй сумын харьяат алдарт арслан Ашпилын удмын бөх Доржготовын Батбаатар түрүүлж, улсын харцага Лхагваагийн Лха-Очир үзүүрлэв. Их шөвөгт Тосонцэнгэл сумын харьяат улсын харцага Шүхэртийн Уламбаяр, Отгон сумын харьяат улсын начин Төрмөнхийн Дүгэрдорж нар шалгарлаа.