Дотоод мэдээ

Завханы Цагаанхайрхан сумын 100 жилийн ойн барилдаан

Завхан аймгийн Цагаанхайрхан сумын түүхт 100 жилийн ойн барилдаан болов. Тус барилдаанд аймгийн өсөх нэмэх начин Батаагийн Даваадорж түрүүлж, Идэр сумын харьяат аймгийн арслан Алтанхуягийн Нармандах үзүүрлэв. Их шөвөгт Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат улсын заан М.Өсөхбаяр, Цагаанчулуут сумын харьяат нэмэх начин Э.Доржсүрэн нар үлдэв. 

Дунд шөвөгт Тосонцэнгэл сумын харьяат улсын харцага Шүхэртийн Уламбаяр, Алдархаан сумын харьяат улсын харцага Л.Лха-Очир, Баянхонгор аймгийн Богд сумын харьяат аймгийн харцага Жаргалын Энхбаатар, Цагаанхайрханы сумын заан Цэрэндаш нар шалгарлаа.