Дотоод мэдээ

Завхан аймгийн Дөрвөлжин сумын 100 жилийн ойн үндэсний бөхийн барилдаан

Завхан аймгийн Дөрвөлжин сумын түүхт 100 жилийн ойд зориулсан үндэсний 64 бөхийн барилдаан болов. Тус баярт өнөө жилийн шинэ аймгийн заан Болдын Адьяарагчаа түрүүлж, улсын өсөх идэр начин Цэрэннадмидын Сумьяабээсийн хүү Бат-Орших үзүүрлэв. Их шөвөгт аймгийн харцага Пагважавын Баярсайхан, Өмнөговь аймгийн Ноён сумын харьяат улсын начин Эрдэнэбатын Нямаа нар шалгарлаа.