Ганжуурын Сандуйн алдарт шарга морь
Мал нийгэмчилж, социализм ялсан 1960-1970 оны эхэн үед төрийн албан хаагч, тэр тусмаа цагдаа, сэргийлэхийн байгууллагын ажилтан морь уяах, моринд дуртай байхыг нийгэм, хамт олны дунд хүлээн зөвшөөдөггүй уур амьсгал ноёолж байсан үе байлаа. Хэдийгээр сэргийлэхэд ажилтай байсан ч, Г.Сандуй гуай нэг их насны морь худалдаж авах санаа аль эрт төржээ . Бас хэдэн бор юмтай ч болсон юм байх. Урьд жил нь Хэнтий аймгийн Галшар суманд хавчиг хүрэн ч билүү морь түрүүлсэн гэж дуулжээ. Өвөл идэшний үеэр ажлаасаа арай хийж 3 хоногийн чөлөө аваад бас ажлынхаа машиныг хөлслөөд Галшар сум руу гарч гэнэ. Замдаа Хэнтийн Дархан сумын нутгаар орж, өвөлжөөндөө байгаа нэгэн айлд, нөгөө мориныхоо сургийг гаргах зорилгоор буужээ. “Энэ жил Галшар суманд ямар морь түрүүлэв дээ” гэж гэрийн эзнээс асууж. Гэрийн эзэн манай нутгийн тэрний шарга морь түрүүлсэн гэж. Тэгэхлээр нь лавшруулаад “тэр айл тань эндээс аль зэрэг хол байхав” гэжээ. Дөнгөж манай хажуухандаа гээд ойрхон газар зааж гэнэ. Гэрээс нь гараад нөгөө айлыг зорьжээ. Гэрт нь орсон чинь залуувтархан гэр бүл байна гэнэ. Мэнд усаан мэдэлцээд, хурдан морины тухай ярьж байгаад шарга морийг тань үзье, хэрэв зарахаар бол авсан ч яахав гэж хэлжээ. Шарга морины эзэн “үсгүй нүүр өгөж, авалцаад байдаг юм чинь, үстэйг ч өгөхөд яахав дээ” гэсэн нь их урам хайрлажээ. Эзэн шарга морио холгүй байсан тул тун удалгүй туугааад ирлээ гэнэ. Шарга морийг бариад өгөхөөр нь туурайг нь үзмээр санагджээ . Хөлийг нь өргөөд үзсэн чинь газрыг онхи татмаар жигтээхэн гүнзгий тууртай байжээ. Шууд л худалдаж авах санаа төрж, өвөрт нь 3000 төгрөг явсан тул түүгээрээ шарга морийг худалж авчээ. Шарга морио хавар эрт ирж авахаар тохиролцжээ. Ингэж хурдан шарга морь Сундуй гуай хоёр учирч, хурдан морь сонирхогч олны анхаарлыг татаж эхэлжээ. Мэдээж хашир уяач зөвхөн туураар нь шарга морийг шинжээгүй байх, хамгийн гол нь шарга морь үнэхээр сэтгэлд нь нийцэж, түүнийгээ баталгаажуулах алхам нь зөвхөн туурны зохион байгуулалт байсан байх..
Ганжуурын Сундуй гуай нэг дор гурав баярласан нь
Зуны эхэн сар болж гэнэ, ажлаас нь чөлөө өгдөггүй гэнэ.. Ажлын газраас нь амралтыг бас өгдөггүй гэнэ. Бага сунгааны урд өдөр арай хийж амралтаа аваад “Долоон” гэдэг сунгааны газарт аав нь ирж буунгуунт оройхон очиж, шарга морио таралвал хөдөлгөө нь сайнгүй байх шиг санагджээ. Нэлээн үнээр худалдаж авсан, бас багагүй олны анхаарлыг татах болсон морь тул давхил нь гарахгүй бол яана даа гэж залуу хүний сэтгэл нь багаүй шаналж хонож гэнэ. Маргааш өглөө нь шарга морио сунгаад мордуулчихаад, элсэн толгой дээр сууж үлдээд дурандаж харахыг урьдал болгожээ. Морьд гараад иртэл шарга морь нь тав дээр харагдсан чинь их баярлажээ, гэтэл удалгүй гуравт ороод ирж гэнэ, ахиад л их баярлаж гэнэ. Харин үзүүр дээрээ түрүүлсэн нь нэг дор 3 удаа баярлуулж, түүнээс илүү баярыг би сайн санаддагүй гэж ярих дуртай хүн байсан. Тэр жилдээ улсад очиж уралдаж, түрүүлсэн билээ. Хурдан морь анх удаа их үнээр авч уралдуулахад сэтгэл зүйн хувьд амаргүй даваа давдаг болох нь энэхүү алдарт уяачийн бодит амьдралаас харагдаж байна.
Морь унагалдаг юм байна лээ
Сэргэлэн сумын уяач, алдарт Пад гуайн ганц хүү Цэдэв гэж хурдан адуутай, улсад морьд айрагдуулж байсан, сайн уяач, их сайхан хүн байсан юм. Хурдан морины талаар хөөрвөл ажлаа хаяад л, хамаг зүйлээ л мартаад, ярина. Хэрэв ярих боломж гарахгүй бол та нар дуугуй байж бай, би ярьяа гээд л санаачилгыг өөртөө авна. Хурдан морины талаар ярих зүйл маш ихтэй хүнийг нэг. Морь унагалдаг юм байна лээ гэж ярих дуртай. Тодруулахаар Сундуйн шарга морь Улсад түрүүлсэнээс хойш дариухан 2,3 азарга адуутай болчихсон юм. Урьд нь Сундуйнх адуу цөөхөнтэй байсан. Мэдээж шарга морь л унагалж таараа гэж ярих дуртай. Сундуйгаатай их дотно, үүнийгээ Сандуй гуайн дэргэд ч ярина. Цэдэв дандаа л илүү, дутуу юм ярьж явдаг гэсхийгээд өнгөрөөнө. Үнэхээр шарга морь түрүүлэхэд олон хүмүүс хурдан үрээ, адуу бэлэглэж, адуу нь цаашид их хурдалсан байдаг.