Падын Лүндэгийн босоо цавьдар
Сэцэнханы домогт хурдан хүлэг. Энэ хүлгийн удмаас тодорсон адуу ч тоймгүй олон билээ.
Амжилт нь:
Хэнтий аймгийн 40 жилийн ойд 1963 онд азарга түрүү
Өөр мөн Бүрэнцогтод олон түрүүлсэн...аман мэдээ байна...
Түүний төлүүд дараахь хурдан азарганууд гарчээ.
•Чүлтэмсүрэнгийн хонгор азарга.
/Чүлтэмсүрэн нь Бүрэнцогтын уурхайн ажилчин хүн байж/
/Жамьяншарав гуайн Босоогийн дүү азарга байх/
•Галдангийн Лувсанцэрэнгийн хүрэн азарга
•Мандахын хүрэн азарга
•Бүрэнцогт Баадуу Доржийн хүрэн азарга
•Сөөнгө Шагдарын халиун азарга
•Халзан сумын Сэрээтэрийн Жамьяаншарын цавьдар халзан азарга
•Уулбаян сумын Чойжилын хүрэн азарга
•Баяндэлгэр сумын Чойжилын хонгор азарга.г.мэт.
Та бүхэн өөрсдийн мэдэхээ нэмж оруулаарай...
Мөн охин төлөөс нь олон хурд гарсан бна.
Миний бие өөрийн мэдэхээ coment хэсэгт оруулнаа.
•Босоо цавьдар азарга нь:
Пад залангийн Хэнтий аймгийн Галшар сумын Монхор хэмээх Нарангийн Халтар гуайгаас үрээнд нь авч байсан "Мойног хүрэн" гэж азарганы төл юм.
Эх нь Падын Лхүндэгийн хүрэн гүү./ Мөн энэ үед Түвшинширээгийн өндөр Гэндэн гэж хүн Нарангийн Халтар гуйгаас цагаан шарга азарган үрээ авсан бна. Энэ нь Бадиа адууны нэг жигүүр болно.дараа тусад нь бичэе./
Түүний эцэг нь 1934 оны Улсын их баяр наадамд түрүүлсэн Н.Халтар гуайн цавьдар азарга.
Цавьдар азаргаа Н.Халтар гуай Боржигон Цэцэн вангийн хошууны нэрт уяач Цэвээндорж гэж хүнээс хязаалан үрээ өөрийн адууны насных нь хязаалан буурал үрээгээр сольж авсан.