Сантмаргаз сумын 100 жилийн ойн үндэсний бөхийн барилдаан
Завхан аймгийн Сантмаргаз сумын түүхт 100 жилийн ойн үндэсний бөхийн барилдаанд 64 бөх барилдав.
Нөмрөг сумын харьяат улсын харцага Дамдинпүрэвийн Бат-Эрдэнэ түрүүлж, Алдархаан сумын харьяат Лхагваагийн Лха-Очир үзүүрлэв.
Тосонцэнгэл сумын харьяат улсын начин Мөнхцэнгэлийн Амарсанаа, мөн сумын харьяат улсын харцага Шүхэртийн Уламбаяр нар их шөвөгт үлдэв.