Дотоод мэдээ

Яруу сумын ойд аймгийн начин Аварзэдийн Машбат түрүүлэв

Завхан аймгийн Яруу сумын түүхт 100 жилийн ойд Яруу сумын уугуул, Дархан-Уул аймгаас үндэсний бөхийн гараагаа эхэлсэн аймгийн залуу начин Аварзэдийн Машбат түрүүлэв. Увс аймгийн Тэс сумын харьяат аймгийн арслан Баянбилэгийн Баянмөнх үзүүрлэжээ. Их шөвөгт Цэцэн-Уул сумын Шагдарсүрэнгийн Чинтулга, Ховд аймгийн Мөст сумын харьяат Цэвээнпүрэвийн Төмөрцоож нар шалгарав. 

Цол олгох барилдаанд мөн Тэс, Яруугийн бөхчүүд үлдэж Тэсээс түрүүлж, Яруугаас үзүүр булаасан юм.