1993 онд улсын цол хүртсэн уяачид
Улсыг Батлан Хамгаалахад Туслах Нийгэмлэгийн /УБХТН/ Төв Зөвлөлийн спортын цол зэргийн нэгдсэн ангиллын комисс, Монголын Морин Спортын Холбооны /ММСХ/ хамтарсан хурлын тогтоолоор 1993 оны “БНМАУ-ын алдарт уяач” цолоор 7 уяачийг шагнасан байна. Үүнд:
МОНГОЛ УЛСЫН АЛДАРТ УЯАЧ ЦОЛООР:
1.Өвөрхангай аймгийн Тарагт сумын уугуул, уяач Шархүүгийн Самдандорж,
2.Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын уугуул, уяач Бизъяагийн Банзрагч,
3.Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уугуул, уяач Ядамын Лханаажав,
4. Архангай аймгийн Цэнхэр сумын уугуул, уяач Тагарын Жалбуу,
5.Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул, уяач Сэрээтэрийн Гийнаа,
6.Дорноговь аймгийн Иххэт сумын уугуул, уяач Лутмөнхийн Нарангэрэл,
7.Архангай аймгийн Өлзийт сумын уугуул, уяач Нямын Петров нарыг тус тус шагнаж урамшуулав.