Завханы он оны шилдэг уяачид
Аймаг бүрээс улсын шилдэг уяачийг шалгаруулж алдаршуулдаг уламжлал тогтоод арав гаруй жилийн нүүр үзэж байна. Тухайн орон нутгаас хамгийн өндөр амжилт гаргасан нэг уяачийг орон нутгийн холбооны тодорхойлолтоор улсын шилдэг өргөмжлөл гардуулдаг билээ.
2014 он. Цэцэн-Уул сумын харьяат аймгийн алдарт уяач Доржсүрэнгийн Ганзориг. Аймаг, сумдын уралдаанаас есөн түрүү, 12 айраг хүртсэн.
2015 он. Түдэвтэй сумын харьяат аймгийн алдарт уяач Намсрайжавын Бямбацогт. Аймаг, сумдын уралдаанаас зургаан түрүү, 23 айраг хүртжээ. Их насны морь нь аймгийн хойд, зүүн бүс, аймгийнхаа баярт түрүүлсэн.
2017 он. Дөрвөлжин сумын харьяат Дамбасүрэнгийн Батхуяг. Аймаг сумдын уралдаанаас 3 түрүү 6 айраг хүртсэн
2018. Улиастай сумын уугуул, уяач Жамбын Сүхбаатар. Аймаг, сумдын уралдаанаас 12 түрүү, 12 айраг хүртсэн
2019 он. Сонгино сумын харьяат Аймгийн алдарт уяач Намсангийн Доржбат. Баян-Өлгий аймагт болсон улсын бүсийн уралдаанд хонгор халзан азарга айрагдуулсан.
2021 он. Улиастай сумын харьяат Шүхэржавын Баярмагнай. Аймгийн наадмын 1 түрүү, 3 айраг
2023 он. Улиастай сумын харьяат Монгол улсын алдарт уяач Ганбатын Даваадалай. Улсын баяр наадмаас нэг түрүү, хоёр айраг, улсын бүсийн уралдаанаас дөрвөн айраг хүртсэн амжилтаар