Дотоод мэдээ

Хүрэлбаатарын Улам-Өрнөх

Авто спортын мастер Хүрэлбаатарын Улам-Өрнөх Бүрэн сумаас төрөн гарсан анхны улсын цолтой уяач юм. Сэргэлэн сумын уяач Сашкагийн Эрдэнэбаттай гар нийлэн цөөн жилийн дотор, улс, бүсийн уралдаанаас айраг түрүү олныг авсан. Түүний бор халзан морь 2011 оны Дунговь аймгийн 70 жилийн ой, 2013 оны Төв аймгийн 90 жилийн ойнуудад түрүүлж сайхан амжилтыг гаргажээ. Өнөө жилийн үндэсний их баяр наадамд түүний хээр даага нь түрүүлсэн билээ.