Бандийн Дэмбээ
Монгол улсын алдарт уяач, монгол улсын гавьяат малчин Бандийн Дэмбээ Төв аймгийн Баянцогт сумын нэрийг улсын цуваанд хэдэнтээ гаргасан. Уул гарал Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын хүн. Энэ хонгор морийг хоёр жил дараалан улсын баярт аман хүзүүдүүлсэн. Өдгөө ч Бандийн Дэмбээ алдартын адууны удам хурдалсаар байгаа бөгөөд хүү Д.Гэсэрваань, зээ хүү С.Алтанзул, ач хүү Д.Нямдаваа нар нэрт уяачийн адуун сүргийн удмыг өсгөн үржүүлж явна. 2020 оны Дундговь аймгийн баяр наадамд соёолон түрүүлсэн хонгор морь эдний унаган адуу болно.