Туудай цоохор
ЯСНЫ ХУРД
Хөвсгөл аймагтаа алдартай хоёр азарга зогсож байна даа.
Энэ зураг 1984 оны зураг ажээ. Дээд тал нь Галшарын удамтай Зоригтын бор азарга Хөвсгөл аймгийн наадамд 7 түрүүлж 2 аман хүзүүлжээ.
Завхан аймгийн хойд тал Тэсийн голоос тууврын замд дагаж эхийн гэдсэнд гарч Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Тугалхүүгийн хотонд төрсөн эр цоохор унага хожмоо "Туудай цоохор" хэмээн нэрд гарч олны хүндлэл хүлээсэн алдарт хурдан азаргануудын нэг болжээ.
Энэ хоёр азарга насаараа худан байсан ясны хурдан адуунууд
юм. Тэр үеийн адуу хүн хоёрын яс чанар арай өөр байсан юм болов уу?
1982 онц цоохор азарга Арбулаг сумын наадамд 23 настай 22 түрүүлээд байхад нь нутгийн Чойжил гээч өвгөн авчээ.
1983 оны 7-р сарын 7-нд өвгөн Чойжил 70 настай, өнөөх цоохор азарга хорин дөрвтэй, унаач хүү Бэхтөр арван тавтай хашир нь дэндсэн гурав нийлж Бүрэнтогтох сумын наадамд уралдаж цоохор азаргаа км орчим хол түрүүлүүлжээ.
Ингээд давхар уяагаар аймгийн наадамд очиж уралджээ. Азарга барианы хөлд орж ирэхэд цээжний гурван азарга ойрхон учир Бэхтөр хүү хашир зааж жаахан нөөж байгаад барианы газар энэ хоёрыг дайраад түрүүлчихдэг хэрэг гэж жаахан татаж нөөсөн нь алдаа болж гурван азарга ташаа дэрлээтэй цувж ороход цоохор азарга гуравт баригджээ.
Өвгөн уурсаж "өдий болтол морь унаж сурдаггүй яасан хүн бэ чи" гээд дэнхэр хүүхдээ шавхардах гээд хөөж яваа сураг тэр дороо л наадмын сонин болон дэгдэв.
Түүний хойтон жил 1984 оны Хөвсгөл аймгийн наадамд 25 настай цоохор азарга дахин гуравт давхиад байгаа зураг энэ юм байна. Энэ наадамд цоохор азаргыг 12 настай Нямдорж гэдэг хүү унажээ.
"Эрдэнийн хүлэг оршвой" Ш.Ганхуяг