Домог, хууч яриа

Нялгын буурал

Төв аймгийн Баянжаргалан сумын харьяат Төмөрийн Дамдинжавын Буурал азарга. Олноо Нялгын буурал гэж алдаршсан. Үнс мэт хөх саарал зүстэй, амгалан тайван адуу байсан гэдэг билээ. Дамдинжав гуайн дүү Т.Лувсанчоймбол Галшарын Хорол бэйсийн хүргэн Лувсанцэндээс хязаалан буурал үрээг 50 төгрөгөөр авсан гэдэг. Түүнээс буурал азарга чинь хэр хурдан бэ гэхэд "Хангинасан сумнаас цойлсон ооно шиг хөдөлдөг адуу даа " нулимсаа арчиж суусан ч гэж яриа байдаг.

Нялга буюу одоогийн Төв аймгийн Баянжаргалан суманд 1930 онд соёолон, 1931 онд хавчиг, 1932 онд 7-н настай түрүүлгэж, Сүмбэр аймгийн наадамд 1 түрүүлгэж 1 айрагдуулжээ. Энэ хурдан буурал бол Галшарын хурд урд гишгээгүй Хорол бэйсийн арвай буурлын удмын хүлэг байж.

Түүний үр нь одоогийн болзлоор даян түмэн эхийн болзол хангасан буурал азарга юм. 

1944 онд соёолон Нялга суманд түрүү

1945 онд улсын баяр наадамд түрүү

1947 оны улсын баяр наадамд түрүү

1951 оны улсын баяр наадамд аман хүзүүдсэн.