Эцэг үр түмэн эх Д.Базаррагчаагийн халтар, Б.Дашдоржийн халтар
2000 оны Тэсийн даншгийн түрүү монгол улсын алдарт уяач Д.Базаррагчаагийн халтар азарга 2004 оны Баянтэс сумын 80 жилийн ойд мөн түрүүлэв. 2006 оны Сонгино сумын ойд халтар азарга аман хүзүүдэж, төл Дашдоржийн халтар азарга нь түрүүлж байлаа. Мөн оны Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд болсон баруун бүсийн уралдаанд түрүүлсэн. 2007 онд Түдэвтэй сумын 80 жилийн ойд аман хүзүүдээд 2008 оны Нөмрөг сумын сургуулийн 70 жилийн ойд түрүүлсэн. 2005 оны Увс аймгийн 80 жилийн ойд түрүүлсэн. Гэтэл морь будилсан болж эхний 120 азаргыг хасаж үлдсэн цөөн азаргыг уралдуулж барьсан хэмээдэг. Ер нь морь будилдаг муу зуршлын уршгаар олон ч сайхан түмэн эхийг амжилт түүхээс арчигдсан нь харамсалтай.
Дашдоржийн халтар гэдэг мөн л эцгийн шийр хатаасан сайн адуу тодорч байлаа. Сумандаа даага шүдлэн хязаалан түрүүлээд, 2006 онд Сонгино сумын ойд түрүүлээд хулгай авсан. Гоц хурдан азарга тодроод хазаарын гүйлгээнд орсон.
2006 оны зургадугаар сарын 20-ны үест Нөмрөг сумын хоолойн голд болсон УИХ-ын гишүүн Я.Санжмятавын зохион байгуулсан наадамд Алдарт МӨНГӨН ХӨЛТ хүрэн азарга нь түрүүлж ТОМ ХАЛТАР азарга нь аманхүзүүдэв. Түүний дараагаар Баянтэс сумынхаа наадамд Эцэг ТОМ халтар нь түрүүлж төл Дашдоржийн бага халтар аман хүзүүдэж мөнгөн хөлт айргийн 3-т давхив. Ингэж сумандаа цувж ирсэн эцэг хүү 3 азарга Сонгино сумын 80 жилийн ойг зорьж 206 азарга уралдаснаас Төл Дашдоржийн халтар азарга түрүүлж эцэг том халтар аман хүзүүдэж Мөнгөн хөлт нь 7д давхив. Мөн шүдлэн насанд том халтар азарганы төл Чийбаатарын хээр үрээ түрүүлж Ц.Баасандоржийн халтар үрээ айргийн 3т хурдлав. Энэ хоёр халтар хүргэчүүддээ өгсөн үрээнүүд юм.
Өнөө жил Баянтэс сумын 100 жилд хязаалан тавалсан Олзбаярын Бамбарууш хүрэн, Даага дөрөвт давхисан М.Аюушийн зээрд Том халтарын гурав дахь үеийн адуу билээ. Хоёр зээ хүү нь 100 жилдээ хязаалан даага айрагдуулж Алдарт өвөөгийнхөө адууг хурдан гэдгийг баталсан юм.