Дотоод мэдээ

Шинжихүй

1990 оны Монголын нууц товчооны наадмаар юм гэнэ. Халхын цуутай түмэн эхүүд, эртэй бяртай хүчитнүүд энэ их даншиг наадамд тоосоо өргөхөөр ирж маш олон наадамчин, морьтон цуглаж зохион байгуулалтанд хашир туршлагатай дарга нар хүртэл “балчирдаж” байсан түүх бий.Тухайн үедээ суу алдар нь түгээд байсан Х.Сүрэнхорын хээр азаргыг нүдтэй бүхэн л харахыг хүсч байж. Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын харьяат улсын алдарт уяач Бараатын Цэрэндагва гуай Сүрэнхорын шонг зорин очоод харж байснаа “хээр азарга ч мэдэхгүй түрүүлээд байгаа юм болохоор хурдан л юм байлгүй. Харин хязаалангийн байранд уяатай хээр үрээ чинь айхтар адуу байна даа...” хэмээсэн гэдэг. Хашир уяач ч алдаагүй байв. Х.Сүрэнхор түмний нүдний хор орчихвий гээд уяаныхаа толгойд өөр хээр азарга уяж, хурдан хээрээ хязаалангийн байранд уясан байжээ.