Ардын хувьсгалын түүхт 90 жилийн ойд эхний аравт хурдалсан их насны морьд
Их нас 581
1. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Баатаржавын Өнөрбаянгийн Хээр. Тод манлай уяач Батмөнхийн Батхүү уясан. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын уугуул Эрдэнэцагаан сумын харьяат Баттулгын Бархасболдын унаган. Дундговь аймгийн 70 жилийн ойд айрагдсан.
2. Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Агваансамдангийн Төгсбатын Бор. Тод манлай уяач Агваансамдангийн Батсүх уясан.
3. Төв аймгийн Баян-Өнжүүл сумын харьяат манлай уяач Л.Чойдогийн хүү Батбадрахын Ухаа халзан. Өөрийн унаган морь. Манлай уяач Д.Оюунбилэг уясан. Дорноговь аймагт болсон улсын бүсийн уралдаанд айрагдсан. Гиннесийн уралдаанд бүсдээ айрагдсан.
4. Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат Чойдогсүрэнгийн Бямбасүрэнгийн Хээр.
5. Төв аймгийн Баянцогт Сумьяасүрэнгийн Ганхуягийн Бор. Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын харьяат, сумын Алдарт уяач Лувсангийн Мөнхбатын унаган адуу. Улсын баяр наадамд дөрвөн жил дараалан айрагдсан. 2010 оны Дүнжингаравын хурдад түрүүлсэн. 2009 оны Дорнодод болсон улсын бүсэд долоод хурдалсан. 2011 оны Тамирын хурдад аман хүзүүдсэн.
6. Ховд аймгийн Мөст сумын харьяат Буднямын Буяннэмэхийн Бор. Тод манлай уяач Дашцэрэнгийн Одгэрэл уясан.
7. Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат Хадбаасангийн Бат-Эрдэнийн хүрэн. Тод манлай уяач Б.Бат-Өлзий уясан. Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ц.Эрдэнэдалайн унаган адуу. Үндэсний их баяр наадамд жил дараалан түрүүлж, Их хурд уралдаанд түрүүлж, улсын баярт дахин зургаалсан. Улсын бүсийн уралдаанд нэг түрүүлж дөрөв айрагдсан.
8. Ховд аймгийн Мянгад сумын харьяат Загджавын Мэндсайханы Бор хээр. Манлай уяач Цэрэндэжидийн Цэнд-Аюуш уясан.
9. Төв аймгийн Баянцагаан Урьхан Санаа Баярмагнайн Чинбатын Хүрэн.
10. Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат Сүхийн Балдандоржийн Хонгор. Манлай уяач Цэрэндагвын Цэрэнбал уясан. Дорноговийн Мандахын Д.Хашбатын унаган адуу. Улсын баярт 2010 онд түрүүлж, улсын наадамд айргийн араар хэд хурдалсан. 2010 оны Говь-Алтайд болсон улсын бүсийн уралдаанд түрүүлж, 2011 онд Говь Шанхын даншиг, Өмнөговь аймгийн 80 жилийн ойд айрагдсан.