Домог, хууч яриа

Аюурийн улаан морь

Завхан аймгийн Түдэвтэй сумын хаьяат аймгийн арслан, улсын алдарт уяач Уснихийн Аюурзана баруун бүс нутагтаа онцгой сайхан нааддаг уяач. Улаан морь нь 1995 оны Сархайрханы даншигт соёолон морь айргийн гуравт хурдалсан /Завхан аймгийн Баянхайрхан сумын уяач Дэмбэрэлжавын улаан бор/  цагаас хойш аймгийн наадмууд болон сумдын ойд уралдах бүртээ айраг, түрүүнд хурдалсаар хамгийн сүүлд 2011 онд Түдэвтэй сумынхаа баяр наадамд 20 настайдаа айргийн 5-д хурдалсан. Аюурын улаан 25 алт, 8 мөнгө, 7 хүрэл медальтай. Зөвхөн том наадмыг нь тоймловол

1. 1995 онд “Сар хайрханы Морин эрдэнийн бат орших” даншиг наадамд айргийн 3-д

2. 1999 онд Баянхайрханы 75-н жилийн ойд түрүү

3. 2000 онд Баянтэс суманд болсон “Тэсийн голын унага” даншиг наадамд айргийн 5-д

4. 2001 онд Завхан аймгийн баяр наадамд түрүү

5. 2001 онд Хөвсгөл аймгийн Түмэл сумын ойд түрүү

6. 2002 онд Увс аймгийн Өндөр хангай сумын ойд айргийн 3-д

7. 2004 онд Баянхайрхан сумын түүхт 80-н жилийн ойд түрүү

8. 2004 онд Асгатын 20-н жилд түрүү

9. 2005 онд Ховд аймгийн Чандман сумын түүхт 80-н жилийн ойд түрүү

10. 2005 онд Увсын аймгийн 80-н жил, барун бүсийн даншиг наадамд аман хүзүү

11. 2005 онд Завхан аймгийн баяр наадамд түрүү

12. 2006 онд Завхан аймгийн баяр наадамд аман хүзүү

13. 2011 онд хамгийн сүүлд улс хувьсгалын 90 жилийн ойгоор Түдэвтэй сумынхаа баяр наадамд 20-н настайдаа айргийн 5-д хурдалж байсан.