Дотоод мэдээ

Завханаас тодорсон Дөлгөөн хар

Монгол улсын тод манлай уяач Сумьяасүрэнгийн Ганхуягийн унаган адуу. Нөмрөг сумын харьяат Түмэндоржийн Энхбат Завхан нутагт авчирч тодруулсан. Түүний ах Т.Мөнхбат уяж аймаг орон нутагтаа сайн хурдлуулсан. 2020 оны улсын баяр наадмын өмнө эзэн солигдож Говь-Алтайн Халиуны Гантөмөрийн Чинзоригт очсон. 

2018 онд Нөмрөг сумандаа түрүүлж, 2019 онд Завхан аймгийн баяр наадамд аман хүзүүдсэн

2020 онд Соёолон улсын баярт түрүүлж

2021 оны Ховд аймагт болсон улсын бүсийн уралдаанд зургаалсан.

2022 онд Ардын хувьсгалын 100 101 жилийн ойд аман хүзүүдэж, Их хурд уралдаанд айрагдсан. 

2024 оны улсын баяр наадамд аман хүзүүдсэн. Энэ хүлгийн уяаг өдгөө Адуучийн Нямбаатар тааруулж байгаа юм. 

Даага байх үе

2020 онд улсын баярт түрүүлж байгаа нь

2022 оны улсын баярт айрагдах мөч

2023 оны өвөл

2023 оны өвөл

2024 оны улсын баяр наадамд аман хүзүүдэх мөч

Улсын баярт нэг түрүүлж, хоёр аман хүзүүдээд байгаа энэ залуухан хүлэгт дараа дараагийн олон наадмын айраг бий биз ээ.