Дотоод мэдээ

Залуучуудын улсын аварга Б.Сундуйжав

Алдарт их ээжин Нанзад, босоо Шагдарын нутгаас энэ цагт нэгэн сайн бөх тодорч байна. Баянхайрхан сумын харьяат Батбаярын Сундуйжав үндэсний бөхийн өсвөр үеийн улсын аваргад гурван жил оролцохдоо сүүлийнхэд буюу 18 насандаа мөнгөн медаль хүртсэн. Өнөө жил хорин насандаа залуучуудын улсын аваргад Монгол бөхийн өргөөний ногоон дэвжээний түрүүлж анхны алтан медалиа авлаа. Бяртай, суурилаг, шуудагны барилдаан сайтай Даян дэвжээний энэ бөх бас л залуухан аймгийн начин цолд хүрчээ. Нутгийн ах Г.Баасандоржоор тав даваад зургаагийн даваанд Алдархааны Д.Доржсүрэнтэй тунаж унасан. 

Баянхайрхан сум бол бөхийн аргагүй голомт өлгий нутаг. Улсын аварга Г.Эрхэмбаяр, Ц.Баярсайхан заан, М.Баяржавхлан гарди, босоо Шагдар цөм энэ нутгийн ханагар эрчүүд юм. Харин голдуу өөр нутагт очиж тодорч, алдар цолоо мандуулсан нь сонин. 

Энэ олон шилдэг бөхийн Баянхайрханаар дуудуулаагүй цолыг гүйцээхээр нэгэн залуу өдрөөс өдөрт бяр нэмж, өнгө засаж байна. 

2024 оны залуучуудын улсын аварга

Өсвөрт оролцсон гурван жил