Улсын гурван удаагийн аварга Д.Нарантулга
Үндэсний бөхийн өсвөр үеийн улсын аваргын түүхэнд гурван жил дараалан түрүүлсэн таван бөх байдаг юм. Хамгийн сүүлийнх нь түрүү долоо хоногт алтан медалиа зүүсэн Дармаабазарын Нарантулга юм. Дорноговийн Б.Бат-Эрдэнэ, Сүхбаатарын Н.Өсөхбаяр, залуу начин Э.Батмагнай, Увсын цэргийн начин Г.Баянмөнх тэгээд Д.Нарантулга бичигдэж байна.
Түүний аав одоогоос 42 жилийн өмнө алдарт луутнуудтай ана мана ач тач үзэж үндсийн улсын аваргаас мөнгө зүүж байсан улсын харцага Монхорын Дармаабазар юм. Пунцагийн Сүхбат түрүүлж, Хэнмэдэхийн Амараа хүрэл медаль авчээ. Дармаа харцагын насанд алдарт аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ дөрөвт шалгарч байсан түүхтэй. Болдын Жавхлантөгс, Чогжинмүнсэлийн Даваадорж, Зэвэгийн Дорлиг зэрэг бөхчүүд түүний удаа орж байсан түүхтэй.
Нарантулга хүү 2022 онд үндэсний их баяр наадамдаа түрүүлж, Баянхонгор аймагт үндэсний бөхийн өсвөр үеийн улсын аваргын анхны алтан медалиа зүүсэн бол өнгөрсөн жил Сэлэнгэ аймагт алтаа ихэрлүүлж чадсан юм. Өнөө жил нийслэл Улаанбаатар хотноо гурван өдөр үргэлжилсэн тэмцээнд 72 бөхөөс дахин алтан медаль зүүлээ.
2012 оноос нааш 16, 17 насандаа дараалан алт зүүсэн бөх долоо дахь бөх, гурван жил дараалан түрүүлсэн тав дахь бөх болж байна. Чөлөөт барилдааны олон улсын хэмжээний мастер Доржваанчигийн Гомбодорж багшийн удирдлага дор бэлтгэл сургуулилтаа базааж байна.
2022 оны Баянхонгор аймагт түрүүлэв
Сэлэнгэ аймагт хоёр дахиа түрүүлэв
Нийслэл хотноо Бөхийн өргөөнд гуравдахиа түрүүлэв