Дотоод мэдээ

Завхан аймгийн 100 жилийн ойд эхний хорьд хурдалсан шүдлэнгүүд

Завхан аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадмын хурдан шүдлэнгийн уралдаанд Ганпүрэвийн Шижирбаатарын хурдан шарга үрээ түрүүлсэн билээ. 

  1. Говь-Алтай Баян-Уул сумын харьяат Ганпүрэвийн Шижирбаатарын шарга. Унаган битүү адуу. Мөн аймаг сумын харьяат Нийслэлийн алдарт уяач Түвдэнгийн Батжаргал уясан.
  2. Завхан аймгийн Яруу сумын харьяат тод манлай уяач Дашзэвэгийн Дагвадоржийн загал. Унаган адуу. Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харьяат манлай уяач Батсайханы Пүрэв-Очир уясан.
  3. Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат Манаржавын Гантулгын Сартай хээр. Төв аймгийн Заамар сумын ААуяач Чинбатын Очирбат уясан. Сумын нэг түрүү хоёр айраг. Унаган адуу
  4. Завхан аймгийн Алдархаан сумын уяач Шагдарын Ганболдын Бор. Тод манлай уяач Мягмарсүрэнгийн Алтан-Очир уясан.
  5. Завхан аймгийн Түдэвтэй сумын харьяат Гэзгээгийн Батбаатарын Саарал. Тод манлай уяач Мягмарсүрэнгийн Алтан-Очир уясан.
  6. Завхан аймгийн Түдэвтэй сумын харьяат Гэзгээгийн Батбаатарын Халтар. Тод манлай уяач Мягмарсүрэнгийн Алтан-Очир уясан.
  7. Төв аймгийн Баянжаргалан сумын харьяат Наранцэнгэлийн Бор. Ховдын бүсийн айраг. Өөрийн унаган. Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн уяач Батмөнхийн Булгадай уясан.
  8. Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын ААУяач Цогбаярын Хүрэлтулгын Хүрэн. Улсын наадамд зургаалсан. Өөрийн унаган. Тод манлай уяач О.Батбилэг уясан.
  9. Увс аймгийн Улаангом сумын ААУяач Энхболдын Зоригийн сартай цавьдар. Улаанбаатар Сонгинохайрхан Мөнхжаргалын Содтүрүү уясан. Өөрийн унаган, битүү адуу.
  10. Увс аймгийн Улаангом сумын ААУяач Энхболдын Зоригийн Хээр халзан. Улаанбаатар Сонгинохайрхан Мөнхжаргалын Содтүрүү уясан. Өөрийн унаган, битүү адуу.
  11. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын харьяат аймгийн арслан Мөнх-Эрдэнийн Энхтайваны Сартай хүрэн. Тосонцэнгэлийн 100 жилд айраг. Хэнтийн Дархан унаган. Сүхбаатарын Халзангийн Нямдоржийн Төгөлдөр уяа сойлго тааруулсан.
  12. Завхан аймгийн Алдархаан сумын харьяат Шагдарын Ганболдын Хар. Тод манлай уяач Түмэндэлгэрийн Ихбаяр уясан. Төмөрбаатарын Галбадрахын унаган битүү үрээ.
  13. Завхан аймгийн Яруу сумын харьяат тод манлай уяач Дашзэвэгийн Дагвадоржийн Хишиг халзан. Унаган адуу. Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харьяат манлай уяач Батсайханы Пүрэв-Очир уясан.
  14. Завхан аймгийн Баянтэс сумын харьяат ААУяач Элбэгийн Доржрагчаагийн хээр. ТОд манлай уяач Т.Батзоригийн унаган адуу. Цагаан-Овоогийн Цоодолын Эрдэнэцогт уясан.
  15. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат тод манлай уяач Т.Галбадрахын Сартай цваьдар. Өөрийн унаган битүү үрээ. Тод манлай уяач Мягмарсүрэнгийн Алтан-Очир уясан.
  16. Завхан аймгийн Дөрвөлжин сумын харьяат тод манлай уяач Дайдийхүүгийн Баяраагийн хүрэн. Өөрийн унаган. Төв Сэргэлэнгийн Дашдондогийн Цэрэндорж уясан.
  17. Архангай аймгийн Цахир сумын харьяат 17-р Ялгуусан хутагт Данзанваанчигийн хонгор халзан. Жаргалант сумын 100 жилд гуравт хурдалсан, өөрийн унаган адуу. Хөвсгөлийн Галтын ААУяач Дондовын Баасандорж уясан.
  18. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Оюуны Бат-Өлзийн Шарга. Завханы бүсийн түрүү. Төв аймгийн Баянжаргалан унаган адуу. Төв Баянжаргалан ААУяач Бумбангийн Мөнхтүвшин уясан.
  19. Бат-ӨЛзийн хүрэн халзан. Тод манлай уяач Мягмарсүрэнгийн Алтан-Очир уясан.
  20. Завхан аймгийн ЭРдэнэхайрхан сумын харьяат залуу уяач Гунаажавын Жүгнээдоржийн Хүрэн. Аймгийн бүсийн хоёр айраг. Өөрийн унаган адуу. Өөрөө уясан.