Царцаа хэмээх Падын Дашням
Падын Дашням буюу "Царцаа" Дашням. Асадын ловон жасын энэ өвгөн уяач Баяр гуайн саарал болон нутгийн хэд хэдэн саарал, хонгор, зээрд адуугаар1940-оос 1960-аад оны сүүлчийг хүртэл хавтай сайхан наадаж багаад 1969 онд 70 насандаа Галшарын Насан-Очир гуайн хээр азарга /шүдлэндээ Галшарт түрүүлсэн/-ыг худалдан авч улсын наадамд 3 айрагдуулсан. Энэ бол Дашням гуайн "өлгөр" хэмээх хээр азарга юм. Буянт-Ухаагийн дэнжид гоё сайхнаараа наадамчдын нүдийг хужирлаж байсан салхин зээрд морио 1 түрүүлгэж, 2 айрагдуулсан. Дашням гуай улсын наадмаас нийтдээ 3 түрүү, 12 айраг авчээ.
Монголын морин спорт уяачдын холбооноос манлай уяач цолны болзол хангасан тул Дурсгалын мөнгөн судрыг түүний гал голомтод хадгалуулжээ.