Дотоод мэдээ

ЗАВХАН АЙМГИЙН “ОЧИРВААНИЙ ХҮЛЭГ” МОРИН СПОРТ УЯАЧДЫН САЛБАР ХОЛБООНЫ ДҮРЭМ

БАТАЛГААЖУУЛСАН

 

БҮХ ГИШҮҮДИЙН

Тэргүүн

Б.ТҮВШИН

ХУРЛААС БАТЛАВ

 

 

ЗАВХАН АЙМГИЙН “ОЧИРВААНИЙ ХҮЛЭГ”

МОРИН СПОРТ УЯАЧДЫН САЛБАР ХОЛБООНЫ ДҮРЭМ

 

2020 оны 02 дугаар сарын 09-ний өдөр

Улаанбаатар хот

 

Нэгдүгээр бүлэг

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

 

1.1. Монгол улсын Морин спорт уяачдын холбооны Завхан аймаг дахь салбар холбооны албан ёсны нэрийг “Завхан аймгийн Очирвааний хүлэг Морин спорт уяачдын холбоо” гэнэ.

1.2. Энэхүү дүрмийг Төрийн бус байгууллагын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, Монголын морин спорт уяачдын холбооны дүрмийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасны дагуу Монголын морин спорт уяачдын холбооны салбар холбоо (цаашид “Салбар холбоо” гэх)-ны үйл ажиллагаанд дагаж мөрдөнө.

1.3. Энэхүү дүрэм нь Завхан аймгийн “Очирвааний хүлэг” морин спорт уяачдын салбар холбоо (цаашид “Очирвааний хүлэг” МСУХ гэх)-ны дүрэм болон тухайн харилцааг зохицуулсан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

1.4. Завхан аймгийн морин спорт, уяачдын холбоо ньард түмний дунд уламжилж ирсэн хурдан морины уралдааны хөгжлийн бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх, үндэсний спортын энэ төрлөөр мэргэшсэн олон мянган уяачдын болон хурдан морь унаач хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалах, сонгомол морин спортын боломжтой төрлийг орон нутагтаа хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой нийгэмд үйлчилдэг, гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалдаг төрийн бус байгууллага мөн.

1.5. Монголын морин спорт, уяачдын холбооны дүрэмд энэ дүрэмд зааснаас өөрөөр заасан бол “Монголын морин спорт, уяачдын холбооны дүрэм”-ийг дагаж мөрдөнө.

1.6. “Очирвааний хүлэг” МСУХ нь Завхан аймаг Улиастай хот ............. тоотод байрлана.

Утас: .................

E-mail: ..............

 

Хоёрдугаар бүлэг

ЗОРИЛГО ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ

 

2.1. “Очирвааний хүлэг” МСУХ нь ММСУХ-ны боловсруулсан бодлогын хүрээнд, Монгол улсын хууль тогтоомжид нийцсэн үндсэн болон туслах үйл ажиллагааг явуулна.

2.2. зорилгодо нийцүүлэн дараах үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:

2.2.1. Холбоо нь ММСУХ-ны бодлого, шийдвэрийг өөрийн харьяалсан нутаг дэвсгэр дээр хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, ММСУХ-ны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ.

2.2.2. Холбоо нь гишүүдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаална.

2.2.3. Холбоо нь морин спортыг хөгжүүлэх, хурдан морь, уяачид, уралдаанч хүүхдийг сурталчлан таниулах, урамшуулан дэмжих, уламжлалт соёл, зан заншлаа өвлүүлэн хамгаалах, хөгжүүлэх ажлыг зохион байгуулна.

2.2.4. Хурдан морь унасан хүүхэд, мөн хурдан морины эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах арга хэмжээг зохион байгуулна.

2.2.5. Тухайн орон нутагт зохион байгуулагдах хурдан морины уралдааныг тухайн шатны засаг даргын шийдвэр, хурдан морины уралдааны дүрмээр орон нутагтаа  бие даан зохион байгуулна.

2.2.6. Холбооноос Үндэсний баяр наадмын тухай хууль, Улсын спортын цол, зэргийн нэгдсэн ангилалын хүрээнд уяачид болон уралдаанч хүүхдэд улсын цол олгох тухай саналыг ММСУХ-д өргөн мэдүүлнэ. Аймаг, нийслэл, дүүрэг, сумын цол олгох асуудлыг тухайн шатны засаг даргад өргөн мэдүүлж шийдвэрлүүлнэ.

2.2.7. Холбоо нь орон нутгийнхаа уяачдыг холбооны гишүүнд элсүүлэх, тэдний хоорондоо туршлага солилцоход нь дэмжлэг үзүүлж сургалт, семинар зохион байгуулна.

2.2.8. Холбоо нь өөрсдийн нутаг дэвсгэр дээрх уяачдын гал-уяаг бүртгэж, батламж олгоно.

2.2.9. ММСУХ-ны Их Хуралд орон нутгаа төлөөлөн оролцох төлөөлөгчдөө сонгон оролцуулна.

2.2.10. Холбоо нь ашиг олох замаар бус аж ахуйн үйл ажиллагаа явуулж болно.

2.3. Туслах үйл ажиллагаа.

2.3.1. Салбар холбоо нь хурдан морины уралдааны материаллаг баазыг бэхжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг явуулна.

2.3.2. Салбар холбоо нь үүлдэр угсааг сайжруулах ажлыг дэмжих бодлогыг барьж ажиллана.

2.3.3. Улсын болон бүс нутгийн хэмжээний морины уралдааныг ММСУХ-ны зөвшөөрөл, дэмжлэгтэйгээр зохион байгуулж ажиллана.

 

Гуравдугаар бүлэг

САЛБАР ХОЛБООГ БАЙГУУЛАХ

 

3.1. Нэг аймагт ММСУХ-ны салбар холбоо нэг байна.

3.2. Сумдын салбар холбоо нь 21 буюу түүнээс дээш гишүүд нэгдэн аймгийн салбар холбоонд хүсэлт гаргасны дагуу аймгийн салбар хороо бүртгэж батламж олгон баталгаажуулна.

3.3. Салбар холбоог дараах байдлаар нэрлэнэ. Жишээлбэл: “Очирвааний хүлэг” Завхан аймгийн морин спорт уяачдын холбоо, “Донойн хурд” Завхан аймгийн Алдархаан сумын морин спорт уяачдын салбар холбоо  гэх мэт.

 

Дөрөвдүгээр бүлэг

ХОЛБООНЫ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ БҮТЭЦ

 

4.1. Завхан аймгийн “Очирвааний хүлэг” МСУХ нь дараах бүтэцтэй байна. Үүнд,

4.1.1. “Очирвааний хүлэг” МСУХ-ны бага хурал.

4.1.1. “Очирвааний хүлэг” МСУХ-ны тэргүүлэгчид.

4.1.1. “Очирвааний хүлэг” МСУХ-ны тэргүүн.

4.1.1. “Очирвааний хүлэг” МСУХ-ны дэд тэргүүн буюу гүйцэтгэх захирал.

4.1.1. “Очирвааний хүлэг” МСУХ-ны сумын салбар холбоо.

4.1.1. “Очирвааний хүлэг” МСУХ-ны Уяачдын гал зэрэг болно.

4.2. Холбоо нь гүйцэтгэх албатай байж болно.

4.3. Салбар холбооны удирдлага нь тухайн салбар холбооны үйл ажиллагааг удирдан зохион байгуулахдаа үр ашигтай, нээлттэй, ил тод, зарчмыг баримтлан ажиллана.

Тавдугаар бүлэг

“ОЧИРВААНИЙ ХҮЛЭГ” МСУХ-НЫ БАГА ХУРАЛ

 

5.1. “Очирвааний хүлэг” МСУХ-ны эрх барих дээд байгууллага нь уяачдын бага хурал мөн.

5.2. Бага хурал нь 4 жил тутам нэг удаа хуралдана. Бага хурлын төлөөлөгчдийг сумын салбар холбоо, тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа гал уяаны төлөөлөгчдөөс сонгоно. Тухайн сумын салбар холбооноос сонгогдох төлөөлөгчдийн тоог аймгийн салбар холбооны тэргүүлэгчдийн хурлаас тогтооно.

5.3. Шаардлагатай тохиолдолд ээлжит бус бага хурлыг зарлан хуралдуулж болно. Ээлжит бус бага хурлыг дараах эрх бүхий этгээд субьект зарлан хуралдуулна. Үүнд:

5.3.1. Холбооны тэргүүний санал болгосноор тэргүүлэгчдийн хурлын ердийн олонхийн саналаар.

5.3.2. Тэргүүлэгч гишүүний санал болгосноор тэргүүлэгчдийн хурлын дийлэнх олонхийн саналаар.

5.3.3. ММСУХ-ны Ерөнхийлөгчийн санаачилгаар.

5.4. Бага хурал нь өөрийн эрх хэмжээний хүрээнд дараах асуудлыг шийдвэрлэнэ:

5.4.1. Аймгийн салбар холбооны тэргүүнийг 4 жилийн хугацаагаар бага хурлаар хэлэлцэн сонгож, ММСУХ-ны Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ. Холбооны тэргүүнийг ММСУХ-ны Ерөнхийлөгч батламжилна.

5.4.2. Тэргүүлэгч гишүүдийн тоо 20-25 байна. Тэргүүлэгч гишүүдийг бага хурлаас сонгоно.

5.4.3. Холбооны үйл ажиллагааны бодлого, түүний тэргүүлэх, чиглэлийг тодорхойлно.

5.4.4. Холбооны болон хяналтын албаны тайланг хэлэлцэж батлах.

5.4.5. Салбар холбооны нэр, билэгдэл, эрхэмлэх зүйл, алсын хараа, хийх ажлын чиглэл, төлөвлөгөө, төсөв, санхүү, гишүүний татвар, хураамж зэрэг асуудлыг шийдвэрлэн тогтооно.

5.5. Хурлын шийдвэр нь хуралд оролцсон гишүүдийн ердийн олонхийн саналаар хүчин төгөлдөр болно.

 

 

Зургаадугаар бүлэг

ТЭРГҮҮНИЙ ЭРХ ҮҮРЭГ

 

6.1. Холбооны Тэргүүн нь Салбар холбооны үйл ажиллагааг бодлогын түвшинд хариуцан ажиллах ба гадаад,  дотоод харилцаанд Холбоог төлөөлөх, ММСУХ-той шууд харилцах бүрэн эрх эдэлнэ. 

6.2. Тэргүүн дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

6.2.1. Тэргүүлэгчдийн хурлын үйл ажиллагааг зохион байгуулж, түүний хурлыг хуралдуулах, хурал удирдах, хурлын тэмдэглэлийг хөтлүүлэх, шийдвэр гаргах, шийдвэрийн биелэлтэнд хяналт тавих үүргийг гүйцэтгэнэ.

6.2.2. ММСУХ-оос батлан гаргасан эрх зүйн актыг зөрчсөн уяач, унаач хүүхдэд  сахилгын арга хэмжээ авахуулахаар ММСУХ-ны дэргэдэх Ёс зүйн зөвлөлд хандаж, шийдвэрлүүлэх. Ёс зүйн зөвлөлөөс гарсан шийдвэрийг биелүүлж ажиллах.

6.2.3. Холбооны Дэд тэргүүн, гүйцэтгэх захиралыг томилох, чөлөөлөх,  үйл ажиллагаанд хяналт тавьж, тайланг нь сонсох, үүрэг даалгавар өгөх эрхтэй.

6.2.4. Энэхүү дүрэмд заасан бусад эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

 

 

 

Долоодугаар бүлэг

ТЭРГҮҮЛЭГЧИД, ТҮҮНИЙ ЭРХ ҮҮРЭГ

 

7.1. Холбооны тэргүүлэгчдийн хурлыг тэргүүлэгч гишүүдийн гуравны нэгээс доошгүй саналаар, эсвэл салбар, холбооны тэргүүний саналаар хуралдуулж болно.

7.2. Нарийн бичгийн дарга тэргүүлэгчдийн хурлыг хуралдуулах саналыг тэргүүнд тавьж болно.

7.3. Тэргүүлэгчдийн хуралд тэргүүлэгч гишүүдийн дийлэнх олонх оролцсоноор хүчин төгөлдөр болно.

7.4. Холбооны тэргүүлэгчдийн хурлыг тэргүүн даргалж, эсвэл даргын томилсон этгээд хурлыг удирдана.

7.5. Тэргүүлэгчдийн хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

7.5.1. ММСУХ-оос боловсруулсан бодлогын хүрээнд салбар холбооны үйл ажиллагааны хэтийн болон жилийн ажлын төлөвлөгөө боловсруулж ажиллана;

7.5.2. Холбоонытэргүүлэгч гишүүний татварын хэмжээг тогтоох, өөрчлөх;

7.5.3. Холбооны үйл ажиллагааны жилийн төсвийг хэлэлцэж батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах;

7.5.4. Холбооны шагнал урамшууллын төрөл, хэлбэр, дагалдах мөнгөний хэмжээг тогтоох;

7.5.5. Батлагдсан төсвөөс хэтрүүлж мөнгө захиран зарцуулах тохиолдолд нарийн бичгийн даргад эрх олгох, эсэх асуудлыг шийдвэрлэх;

7.5.6. Бага хурлыг зарлах, холбогдох зардлыг батлах;

7.5.7. Төрийн дээд болон ММСУХ-ны шагнал, мөн улс, аймаг, нийслэлийн, сум, дүүргийн цолд уяач, уралдаанч хүүхдийг шагнуулахаар уламжлах асуудлыг хэлэлцэх;

7.5.8. Холбооны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг бага хуралд гаргах;

7.5.9. Тухайн аймаг, нийслэлд зохиогдох хурдан морины уралдааны тов, тоо,төсөв, зохиогдох газрыг хэлэлцэх, батлах, зохион байгуулах;

7.5.10. Бага хурлын гишүүдийн хурлаар  хэлэлцэх асуудал болон хурал болох газар, хугацаа, хурлаас гарах шийдвэрийн төсөл, түүнтэй холбоотой мэдээлэл, танилцуулга зэргийг тогтоож салбар холбооны гишүүдэд хүргэх асуудлыг зохион байгуулах;

7.5.11. Холбооны жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаар  дүгнэлт гаргах, шаардлагатай гэж үзвэл аудит оруулах, аудиторыг сонгож, түүнтэй байгуулах гэрээний нөхцлийг тогтоох;

7.5.12. Нарийн бичгийн даргыг томилох, өөрчлөх, түүний бүрэн эрхийг тогтоох саналыг ММСУХ-д гаргах;

7.5.13. Сумдын морин спорт уяачдын холбооны салбар холбоог байгуулах, бага хурлыг хуралдуулах, үйл ажиллагааг бэхжүүлэх талаар хэлэлцэж шийдвэр гаргах.

7.6.

7.6.1. Холбооны тэргүүлэгч гишүүд жил тутам татвар,төлснөөр эрх нь баталгаажна.

7.6.2. Холбооны өмч хөрөнгийг захиран зарцуулах талаар нарийн бичгийн даргын эрх хэмжээг тодорхойлно.

7.6.3. Холбооны хуралд хэлэлцэж буй асуудлаар өөрийн саналыг оруулна.

7.6.4. Тэргүүлэгчдийн хуралд таслах саналын нэг эрхтэй оролцоно.

7.7. Тэргүүлэгч гишүүдийн хуралдах дэг журмыг тэргүүлэгч гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ.

7.8. Холбооны тэргүүлэгчдийн хурал нь хэлэлцэх асуудлыг хүрэлцэн ирсэн гишүүдийн ердийн олонхийн саналаар, тэнцсэн тохиолдолд тэргүүний саналаар шийдвэрлэнэ. Шийдвэрлэсэн асуудлаар “Тогтоол’’ гарах бөгөөд тухайн тогтоолд хурал удирдсан тэргүүн, нарийн бичгийн дарга гарын үсэг зурж, салбар холбооны тамга /тэмдэг/ дарснаар уг шийдвэр хүчин төгөлдөр болно.

 

Наймдугаар бүлэг

ХОЛБООНЫ ДЭД ТЭРГҮҮН БУЮУ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ

 

8.1. Холбооны гүйцэтгэх захирлыг тэргүүний санал болгосны дагуу Тэргүүлэгчдийн хурлаар батална.

8.2. Гүйцэтгэх захирлыг Тэргүүн томилж, чөлөөлнө.

8.3. Гүйтэтгэх захирал нь холбооны өдөр тутмын ажлыг хариуцан гүйцэтгэнэ.

8.4. Гүйцэтгэх захирал нь холбооны тамга /тэмдэг/, тугийг хадгална.

8.5. Холбооны тэргүүлэгчдээс олгосон эрх хэмжээний хүрээнд холбооны санхүүгийн үйл ажиллагааг эрхлэх, мөнгө, эд хөрөнгийг захиран зарцуулах.

8.6. Уяач болон уралдаанч хүүхдэд шагнал олгох асуудлыг тэргүүлэгчдийн хуралд уламжилна.

8.7. Холбооны тэргүүн болон тэргүүлэгчдээс олгосон эрх хэмжээний хүрээнд салбар холбоог төлөөлнө.

8.8. Холбооны гишүүнээр элссэн бүртгэл хөтөлж, гишүүний үнэмлэх олгоно.

 

Есдүгээр бүлэг

СУМЫН САЛБАР ХОЛБООНЫ УДИРДЛАГА

 

9.1. Cумын уяачдын бүх гишүүдийн хурал нь тухайн салбар холбооны эрх барих дээд байгууллага байна.

9.2. Сумын салбар холбоо нь дараах бүтэцтэй байна. Үүнд:

9.2.1. Бүх гишүүдийн хурал.

9.2.2. Тэргүүн.

9.2.3. Тэргүүлэгч.

9.2.4. Нарийн бичгийн дарга.

9.3. Тэргүүлэгч гишүүдийн тоо нь сумд 9-21 байна.

9.4. Сумын салбар холбооны тэргүүн, тэргүүлэгч, нарийн бичгийн дарга нь аймгийн холбооны адил түвшний гишүүдийн эрхийг тухайн шатны салбар, холбоондоо эдэлж, үүргийг хүлээнэ.

 

Аравдугаар бүлэг

САНХҮҮЖИЛТ, ТӨСӨВ

 

10.1. Холбоо нь өөрийгөө санхүүжүүлэх үндсэн дээр үйл ажиллагаа явуулна.

10.2. Холбооны санхүү нь:

10.2.1. Мөнгө

10.2.2. Үл хөдлөх ба бусад эд хөрөнгө

10.2.3. Ховор үнэт эдлэл зэрэг бусад төрөл хэлбэртэй байна.

10.3. Холбооны санхүүгийн эх сурвалж нь:

10.3.1. Гишүүдийн татвар

10.3.2. Бусад этгээдийн хандив, тусламж

10.3.3. Дотоод үйл ажиллагаанаас олсон орлого зэрэг болно.

10.4. Салбар холбоо нь үндэсний мөнгөн тэмдэгт,гадаадвалютын данстай байна.

 

 

Арван нэгдүгээр бүлэг

ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ

 

11.1. Холбоо нь хяналтын зөвлөлтэй байна. Холбооны эд хөрөнгө болон санхүүгийн тайланг хагас, бүтэн жилээр хийж тэргүүлэгч гишүүдийн хуралд танилцуулна. Шаардлагатай тохиолдолд аудитороор шалгуулна.

11.2. Санхүүгийн тайлангийн үнэн зөвийг нарийн бичгийн дарга хариуцна.

11.3. Санхүүгийн тайлангаа “Нягтлан бодох бүртгэлийн тухай” хууль, “Аудитын тухай” хууль болон монгол улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажуулна.

11.4. Шаардлагатай гэж үзвэл тэргүүлэгч гишүүдийн хурлаар хэлэлцсэний дагуу аудиторыг томилох ба түүний тайлан болон дүгнэлтийг тэргүүлэгч гишүүдийн хурлаар хэлэлцэж баталгаажуулна.

11.5. Холбооны санхүү эд хөрөнгийн гүйлгээ, хөдөлгөөнийг аймаг, нийслэлийн уяачдын салбар холбооны нарийн бичгийн дарга, сум дүүргийн салбар холбооны тэргүүн эсхүл нарийн бичгийн дарга хариуцан гүйцэтгэнэ.

11.6. Хяналтын зөвлөл нь 5-7 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд МСУХ-ны үйл ажиллагаанд тодорхой хэмжээгээр оролцдог, ойлголт бүхий хүн байна.

 

Арван хоёрдугаар бүлэг

БУСАД ЗҮЙЛ

 

12.1. Холбоо нь өөрийн туг, тамга, лого, албан бланк, бэлэгдэлтэй байна. Эдгээр нь тухайн салбар холбооны өмч болно. Холбооны туг, билэгдэлийг тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэж батална.

12.1.1. Холбооны туг нь ...............

12.1.2. Холбооны тамга нь голдоо ММСУХ-ны лого бүхий доороо Завхан аймгийн “Очирвааний хүлэг” МСУХ гэсэн бичиг бүхий, эргэн тойрон түмэн наст хээ бүхий тамгатай байна.

12.1.3. Холбооны лого нь дугуй хэлбэртэй хамгийн гадна талын хүрээ нь Отгонтэнгэр хайрханы дүрс бүхий түүний дотор талд Завхан аймгийн газар нутгийн дүрстэй, түүний дотор талд унаач хүүхэд бүхий хурдан морьны дүрстэй байна.

12.1.4. Холбооны албан бланк нь дээд талдаа холбооны лого, доод талд нь Завхан аймгийн “Очирвааний хүлэг” МСУХ гэсэн бичиг бүхий байна.

12.1.5. Холбооны бэлдэгдэл нь ..................

12.2. Холбооны дүрэмд оруулах нэмэлт, өөрчлөлтийг бага хурлаас санал оруулсны дагуу ММСУХ-ны их хуралд хэлэлцүүлэхээр оруулана.

12.3. МСУХ-г дараах үндэслэлээр татан буулгаж болно.

12.3.1 Холбооны бага хуралд оролцож байгаа гишүүдийн дийлэнх олонхи нь татан буулгах нь зүйтэй гэж үзсэн бол,

12.3.2. Шүүхийн шийдвэрийн гарсан бол,

12.3.3. Зорилго үйл ажиллагаагаа хэрэгжүлж чадсан гэж үзсэн тохиолдолд татан буулгаж болно.

  1.  

12.5. Татан буугдах үед үлдсэн эд хөрөнгийг ММСУХ-д шилжүүлэх буюу ижил чиг үүрэг бүхий салбар холбоо байгуулагдвал түүнд шилжүүлнэ.

Төгсгөлийн заалт: Энэхүү дүрэм 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөх болно.  

 “ОЧИРВААНИЙ ХҮЛЭГ” МОРИН СПОРТ УЯАЧДЫН САЛБАР

ХОЛБООНЫ БАГА ХУРЛААР ХЭЛЭЛЦЭЖ БАТЛАВ.