Дотоод мэдээ

Моломнүрдэвийн хүрэн

Төв аймгийн Өндөрширээт сумын аймгийн алдарт уяач Моломнүрдэвийн аварга хүрэн азарга. Төв аймгийн Алтанбулаг сумын аварга Жамцын унаган азарга/ эцэг нь морин тойруулгаас муу цусны адуу гэж алтанбулагт ирж байсан түүхтэй/. Бага 3 насандаа Алтанбулаг сумандаа түрүүлсэн. Хавчиг азарга Төв аймгийн 70 жилд 400 гаруй азарганд О.Маарын хээрийг түрүүлэхэд 8-д хурдалсан. Долоон настай азарга Өндөрширээт сумын 70 жилийн ойд Төв аймгийн Эрдэнэсант сумын Бямбашижээгийн хүрэн азаргатай холбоотой ирж аман хүзүүнд хурдалсан. 8 настай азарга Сумандаа түрүүлээд давхар уяагаар Бүрэн суманд Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Самбуу даргын 100 жилийн ойн наадамд азарга будилж 2 уралдахад эхний уралдаанд түрүүлээд 1 хоногийн дараа ахиж уралдахад аман хүзүүлж байсан. Тэр жил их хурдан байсан Өндөр гэгээний наадамд явсан бол юм дуулгах байсан санагддаг холбож уралдаад байсан Бямбашижээгийн хүрэн азарга түрүүлсэн.

Есөн настай азарга сумандаа түрүүлсэн. 10 тай азарга сумын олон түмэн улсад явж уралд гэсний дагуу зорьж очсон. Хөлөөрөө очиж уралдаад дунд сунгаанд Айдсын давааны өвөрт сунгахад Батхүүгийн толин хултай холбоотой ирж байсан гэдэг их сунгалгүй улсад уралдаад 7 давхисан. Давхиж ирээд их бахардаж хамраас цагаан юм гараад ойчих гээд гуйваад байсан гэдэг их дутуу байсан, их сунгаа хийгээгүй алдаж байсан. Өндөр зул түрүүлж байсан. 11 тэй азарга өвөл Булган аймгийн Баяннуур суманд болсон улсын бүсийн уралдаанд хол түрүүлсэн. Энэхүү уралдаанд Лүнгийн Жамъяндорж гуайн Буурал духт хүрэн азарга 3-р давхиж, Налайхын Түмэнбаярын цавьдир азарга 4-т давхисан. Зун нь их хурд анхдугаар уралдаанд дан уяагаар Лун сумын Улсын алдарт уяач О.Жамъяндорж гуайтай гал болж Хархорин суманд зорьж очсон. Наадмын өмнөх сунгаануудад Даваахүү гуайн уяаны азаргануудтай уралдаж хойн өмнөө орж байсан. Наадамд айрагдах азаргануудын тоонд зүй ёсоор орж байсан. Уралдаанч хүү Н.Алтанхуяг/Жадаа/ хүрэн азаргыг Өндөрширээтэд очсон цагаас нь хойш унаж уралддаг байсан 15 настай том хүүхэд, буурал духтын хүүхэд жижиг охин хүүхэд унадаг тул нэг уяаны хүүхдээ хөтөлж эргүүлж өгсөн. Азарга эргэхэд цээжинд хоёлаа Сэргэлэнгийн Манлай уяач Д.Даш гуайн цагаан азаргатай нийлээд эргээд явсан барианы доод хөлд 4 дээр ирж яваад жаахан сууж Батхүүгийн хул, Сандагдоржийн хар хоёрт давхар дайруулаад 6 орж ирж байсан түүхтэй агуу хурдан азарга юм. Хүрэн азарга галбир хийц сайтай их бярлахуу бэлэн давхилтай өвөл зунгүй, өглөө оройгүй, өөд уруугүй хурдан төдийгүй тэжээл идэж үзээгүй дан бэлчээрээр цагаан өвсөөр уралддаг онцлогтой азарга байсан