Тэсийн Лхагважавын босоо хул
Мижидийн Лхагважавын Тэсийн голын “босоо хул” буюу “урт хул” Шадар ван Чингүнжавыг 1756 онд Бээжинд цаазлагдсаны хойтон жил түүний харьяа албат, хавилгад автагдсан мянгадууд Тэсийн голын ай сав газраас нүүдэллэн одоогийн Ховд аймгийн Мянгад сумын нутаг – Алтан Хөхий уулын хормой, Хар ус нуурын хөвөөнөө ирж суурьшсан байна. Тэдгээр мянгадуудын унаа хүлэг-Тэсийн голын унага, адуун сүрэг нь Ойрад Дөрвөдийн нутагт очсон цагаасаа хурдан хурцаараа гайхагдан баяр наадмын түрүү болон шагшигдаж байжээ. Өнөөгийн бидний мэдэх хэмжээнд, бүр хожуу үеэс ярихад 1930-аад онд Хязгаарын цэргийн 4 дүгээр хорооны “Шовгор цэнхэр” гэдэг Тэсийн голын угшилтай, мянгад талын хүлэг Ховд аймгийн наадамд 13 жил дараалан түрүүлсэн. Түүнээс хориод жилийн дараа Тэсийн голын угшилтай мянгадын хурдан хүлэг морьдоос суу алдраа гайхуулсан нь “Мянгадын саарал” юм. Энэ хурдан хүлэг нь 1940-оны төл бөгөөд хязаалан насандаа Увс аймгийн Хар-Ус сумын (одоо Өмнөговь) баяр наадамд уралдахад хадуурсаар байгаад дөрөвт давхисан байна. Их насанд нийлэнгүүт 1953 хүртэл Ховд, Увсад болсон аймаг, сумын наадамд сойж уралдсан бүртээ түрүүлж (нэг удаа айрагдсан) “Тэсийн голын унага, Тэрхийн голын хүүхэн” гэдэг хэлц үг зүгээр ч нэг зохиогдоогүй гэдгийн баталгаа болж байж. Алс Баруун хязгаарт “Мянгадын саарал”-ыг эхээс унаж байх тэр жил-1940 оны хавар Тэсийн голын хөвөөнд бас нэгэн хурдан хүлэг босоо гарч байсан нь “Урт хул” юм. Энэ хул морь нь Монгол улс даяар хувийн мал ахуйтай байсан цаг дор Мижидийн Лхагважавын, эцэг эхээс нь түүнийг гал голомтоо асааж айл болоход нь өгсөн хул гүүний төл юм. Тухайн үед “Лхагважавын хул гүүний унага босоо гарч гэнэ, Тэсийн голын унага хэр хурдан болохыг харуулах хурдан морь хишиг даллагын заяагаар ирлээ” гэсэн яриа хотгойд нутаг даяар түгжээ. М.Лхагважав нь нас залуу ч, хүрээ хийдэд сууж, хувилгаан ламаар тодорч явсан нэгэн болохоор цагаан хэл амны наад цаадыг мэдэх учир олны үгнээс жийрхэн, аль хэдийнээ “Босоо хул” гэж нэрлэгддэг болсон хул унаганыхаа нэрийг сольж эргүүлэн “Урт хул” гэж дуудах болсон байна.
Мижидийн Лхагважав “Урт хул”-аа анх удаа уяхдаа Завханы Баянтэс сумынхаа наадамд сойжээ. Морь ирэхийг хүлээх зуурт наадамчид Тэсийн голын хурдан хүлгүүдийн тухай домог яриа өрнүүлж “Өнөөдөр ч Өсөхбаярын хээрийн урьд шороо цацах морь мордсонгүй дээ. Өсөхбаярын хээр ч ойрын хэдэн жилдээ тогшоо түрүүлэх нь дээ” гэж ярилцах нь М.Лхагважавын аазгайг хүргээд байж. Яагаад ч юм бэ, тэрээр “Миний Урт хул түрүүлнэ” гээд хэлчхэж. Морьд ч эргэв бололтой, алсын алс дахь зурхайны газраас цагаан тоос татлаа. Сунадаг дуран, “зөрүү хараат” орос дуран барьсан хүмүүс амьсгаа даран ирж яваа морьд руу хараа сунгана. Баянтэсийн наадмын барианы доод талд нэг хотгортой, цаад гүвээгээр гарч ирсэн морьд тэр хотгор руу орж бараа нь харагдахгүй болоод дахиад ил гардаг. М.Лхагважав дуран тавьж суутал, хотгорын цаад дэнж дээр бараан зүсмийн морь бусдаасаа нэлээн тасраад гараад ирлээ гэнэ. Өөрийнх нь “Урт хул” бараа сураггүй. Түрүүн хэлсэн “Миний Урт хул түрүүлнэ” үгнээсээ ичихийн дээдээр ичиж хамт морь дурандаж суусан уяачдаас бушуухан холдтол, хүмүүс “Хүүеэ, энэ дор нэг морь гараад ирлээ. Лхагважавын хул байна” гээд шуугиад явчхав. Харвал өөрийнх нь “Урт хул” мөн байна гэнэ. Баярласандаа ухаан санаа 201 Тэс адууны үүлдрийн тодорхойлолт нь дэн дун болов. Гэтэл нуруу руу нь найз нь ташуураараа шавхуурдаад “Чи юу хийгээд зогсоод байгаа, юм бэ. Урт хул чинь энэ түрүүлээд ирлээ. Хөлсийг нь хусаач” гэж байна. Нуруун дундуураа ташуурдуулсан М.Лхагважав сая нэг ухаан орж алмайрлаас/шокноос/ гарч “Урт хул” дээрээ ирвэл мориных нь амьсгаа тогтчихсон, хүү Л.Лувсанчоймбол нь буугаач үгүй зогсож байв. Харин нөгөө Өсөхбаярын хурдан хээр аман хүзүүний хоёр дээр, доод хотгороос гарч ирж байв. 1950-иад оны үе нь хөдөө орон нутгийнхны аж амьдрал баахан уруу дорой болсон цаг байв. Анхдугаар таван жилийн төлөвлөгөөний дааж давшгүй ногдолд хувийн аж ахуй нь сөхөрч эхэлсэн малчид голдуу хөдөөнийхөн хот, төв суурин газрыг зорих нь ихэсч байв. Мижидийн Лхагважав энэхүү их нүүдлийн эхлэлээр буюу 1950 онд бусдын жишгээр бог малаа нутагтаа үлдээн, бод мал-адуу үхрээ хөлөөр нь тууж нийслэлийг зорилоо. Тэмээ ачаатай, эдний нүүдэл Хөвсгөл, Булган, Төв аймгийн дамжин бүтэн хоёр сар гаруй хоног үргэлжилжээ. 1950-иад онд аймаг, сумууд, одоогийнх шиг нэгэн зэрэг 7 дугаар сарын 11,12-нд наадмаа хийдэггүй, зуншлагаа харж цувж нааддаг байсан. М.Лхагважав нүүдлийн замдаа тааралдсан наадмуудад “Урт хул”-аа уралдуулж байсан бөгөөд хурдан хүлэг нь давхиулсан наадам бүрт түрүүлэн, “Тэсийн голын хурдан хүлэг” хэмээн цоллуулж, унасан хүүхэд уясан эзнээ баярлуулж явлаа. “Урт хул”-ын түрүүлсэн наадмаас хамгийн том нь Хөвсгөл, Булган аймгийнх юм. М.Лхагважав улсынхаа нийслэл Улаанбаатар ирж суурьшаад хойтонгийн хойтон жил нь Улсын баяр наадмын их насанд “Урт хул”-аа давхиулж түрүүлгэсэн байна. Тэсийн голын унага, энэ хурдан буян хоёр удаа алдагдаж “хазаарын солионд” орсон нь гутаг сууж улсад дахиж түрүүлээгүйн шалтгаан болсон хэмээн учир мэдэх хүмүүс одоо ч хэлэлцдэг юм билээ. “Урт хул”-г 1954 онд Тэрэлжээс, 1957 онд Гачууртаас нийт хоёр ч удаа Төв аймгийн харьяат Сөөнгийн Цэдэн-Иш гэдэг хүн хулгайлсан. Тэрээр хулгайн сүүлийн энэ хэрэгтээ ял эдэлж хэдэн жил хоригдсон аж. Үүндээ өс санасан тэрээр 1963 онд М.Лхагважавынхтай Хужирбуланд зусаж байсан Хэнтий аймгийн Цэнхэрмандалын харьяат, хориход хамт ял эдэлж байсан гал хамындаа сэм ирж нуугдаж байгаад “Лхагважавын өндөр буурал” гэдэг алдартай жороо морийг нь хулгайлж Төв аймгийн Борнуур руу авч явсан байна. М.Лхагважав ч “За, Сөөнгийн Цэдэн-Иш надаас нэг морь авах л учиртай юм байж. Түүнийг дахин шоронд оруулаад яахав” гэж ууч сэтгэлээр хандан 202 Тэс адууны үүлдрийн тодорхойлолт хойноос нь хөөцөлдөлгүй орхисон аж. Харин “Өстэй хүн өлийн даваан дээр, өртэй хүн зээл дээр” гэдгийн үлгэр болж М.Лхагважав 1969 онд Дарханаас Завхан руу тоосго зөөж, машинтайгаа явж байгаад замдаа, Цагаантолгойн сангийн аж ахуйн гүүрний дэргэд байгаа нэг айлд бууж цай уух гэтэл нөгөө Сөөнгийн Цэдэн-Ишийнх байж. М.Лхагважав түүнд “Чи Сөөнгийн Цэдэн-Иш мөн шив дээ. Би эр хүн шиг зан гаргаж алдсан жороо мориныхоо араас хөөцөлдөөгүй. Хүссэн бол би тэр дор нь Батсүмбэр ч оруулахгүйгээр чамайг барих байлаа. Чи миний жороо буурлыг Батсүмбэрийн жороо хар морьтой Өндөр наймаа гэдэг хятадад зарсан байсан. Тэр хятад сүүлд нь тогоо тосолсон байна лээ. Чи харин хулгайгаа баригдаагүй гэж бүү эндүүрээрэй” гэж хэлээд аягалсан цайг нь ч амсалгүй гарч явсан байна. “Урт хул” нь 1950-иад оны, улсын нэг наадамд тухайн үед ид давхиж байсан Галын хүрэн морийг дийлж уралдан их насны уралдааныг хошуучилж яваад, хоёул Алдар толгой ороож ирээд хадуурчээ. Унаач хүүхэд нь эргүүлж дахин морьдтой нийлүүлж тавихад зуу гаруй морь гүйцэж явсаар 13-т хурдалсан байна. Наадмын талбай дээрх М.Лхагважавын уян дээр Дундговь аймгийн нэг уяач өвгөн зорьж ирэн “Хүү минь, хул морио ахдаа худалдчих. Ах нь хул морийг чинь Улсын наадмын довон дээр хэд түрүүлгүүлье. Хэдэн адуу, хэдэн үхэр, хэдэн төгрөг авах вэ. Бэлэн мөнгөөр ч болно. Хэлсэн үнээр чинь авъя” гэхэд нь өгөөгүй бөгөөд хожим нь ажил төрөл, хулгайд алдсан зэргээс болоод улсад дахин хэд түрүүлгэж чадаагүйдээ харамсаж нутаг орноосоо ирсэн амьтан ах дүүстээ тэр өвгөн уяачид өгчих байсан юм гэж хул морины яриа гарах болгонд ярьдаг байв. 1950-иад оны дундуур М.Лхагважав нь тээврийн жолооч болж, “Урт хул” аа уяж уралдуулах цаг зав хомс болсноор энэхүү алдарт хурдан хүлгийн давхилыг харах боломж наадамчин олонд дахиж олон тохиосонгүй. “Урт хул” бусад адуунаас харьцангуй урт насалж, 1967 оны хавар зутруу цагаар салхи шуурсан хүйтэн өдөр босоогоороо үхсэн байна. Ийнхүү Тэсийн голын, босоо төрсөн нэгэн домогт хүлэг босоогоороо хальсан түүхтэй. М.Лхагважав нь унаган хүлгийнхээ дэл, сүүлийг нь авч, толгойг нь тусгай хайрцагт хийж цэргийн тахилгат Баянзүрх хайрхны овоонд тахиж тавьжээ. “Урт хул” нь хурдан хурцаараа төдийгүй усанд гарамгайгаараа гайхагдаж байжээ. М.Лхагважавынх нутгаасаа Улаанбаатар хот руу нүүж явах замдаа 203 Тэс адууны үүлдрийн тодорхойлолт Сэлэнгийг гатлах болж. Тууж явсан үхэр, адуугаа гол руу шахаад оруулсан байна. Сэлэнгэ үерлэж байсан учраас хэдэн адуу, үхрийнх нь толгой шоволзоод хаашаа хөвөхөө мэдэхгүй урсаад байхаар нь М.Лхагважав “Урт хул”-аа унан тэднийг өөд уруугүй гилж эргүүлэн гол гатлуулсан бөгөөд “Урт хул” ташаан толгойноосоо дээш ус цохиулаагүй явж байв. Хотод ирээд М.Лхагважавынх Заан Тэрэлж, Гацуурт, Хужирбулангаар зусч гүү барьж арваад унага уячихдаг байлаа. Ихэвчлэн хатан Туулаа бараадан нутагладаг байв. Туул одооных шиг биш, сал явдаг, голоор гарахдаа гарам олж гардаг байв. Туулын үертэй буюу хамгийн гүнзгий хэсэг рүү нь хүүхдүүд нь адуугаа хөөж орууран сахилгүйтэхэд “Урт хул”-аас бусад нь хөл алдаж урссаар байгаад хөөж оруулсан газраас нэлээд доош хэсгээр гардаг бол, харин “Урт хул” тамганаасаа дээш ус гаргалгүй эгц шугам татчихсан юм шиг хөндлөн гардаг байсан гэж М.Лхагважавын хүүхдүүд нь дурсан ярьж байна.
Тэс үүлдрийн адуу номноос