Тэс угшлийн адууны шилмэл гүүнүүд
Зүүнговь сумын Харганат хэрэвийн Содномын жороо хулагч гүүний тухай
Тэр жил Содномын адуунд хул охин унага төрж жороогоор өөр явдалгүй өсжээ. Монголын цагаан сараар хатирч жороо морьдын уралдаан сумын Баяннуур, Суварга багийн дунд зохион байгуулахад тухайн морьдоос хавьгүй хол түрүүлэн ирж олныг гайхшируулж байсан Нэгэн удаа сумын баярын жороо морьдын уралдаанд аймгийн алдартай жороо морь болох Дамирангийн хүрэн морьтой ач тач үзэлцэн аман хүзүүдсэн удаатай. Жороо хулагчин Баруунтуруун сумын 10 жилийн ойд жороо морьдын уралдаанд түрүүлсэн бөгөөд үүний дараа Тэс сумын харьяат С.Норслойд худалдагдсан байдаг. Тэс сумын жороо морьдын уралдаанд 13 удаа, цагаан сарын шинийн гурванд явуулдаг жороо морьдын сорилго уралдаанд 6 удаа тус тус түрүүлжээ. Энэ гүү 2 удаа унагалж эр охин 2 унага төрүүлсний эр саарал нь хатирч морьдын уралдаанд олон удаа түрүүлсэн хурдан хүлэг байв.
Зүүнговь сумын Харганат хэрэвийн Мукаадайн Даньдаагийн зээрд гүүний тухай
Зээрд гүүний төл зээрд зүсний байсан бөгөөд эр төл нь ихэнх нь хурдан, эм төлүүд нь төлөрхөг, гарсан төл нь хурдан, жороо, хатираа угшил сайтай байж тэр шинжийг нь үржүүлэн хойч үедээ үе дамжин өвлүүлж ирсэн байна. Тухайлбал энэ зээрд гүүнээс шанхагт зээрд, саяг зээрд, сэвэгт зээрд, нургуй зээрд, эццэн зээрд, гоё хүрэн гэсэн хурдан, жороо морьдоос гадна олон сайхан зээрд, хүрэн зүсмийн охин төл гарч тэр гүүнүүдээс бас хурдан жороо, хатирдаг морьд төрсөн тухай баримт түшин дор өгүүлэх байна.
Монгол улсын алдарт уяач Даньдаагийн Батаагийн “ урт зээрд” хэмээх гүү
Дээр өгүүлсэн аав М.Даньдаан зээрд гүүний төл зээрд гүүг хүү Д.Батаа нь өсгөн үржүүлж олон хурдан хүлгүүд уралдуулан сум, аймаг, улсын уралдаанд амжилт гаргаж улсын алдарт уяач цол хүртсэн билээ. 1. “Их хээр” хэмээх морь нь зээрд гүүний төл бөгөөд аймаг сумын наадамд нийтдээ 8 удаа түрүүлэн, 3 удаа айрагдсан 2. “Бага хээр” морь нь мөн энэ зээрд гүүний төл. Аймаг сумын наадамд 6 удаа түрүү, 4 удаа айрагдахдаа дааганаасаа соёолонд тасралтгүй 5 жил дараалан түрүүлсэн. Их насандаа хатирч морьдын уралдаанд аймагт айрагдаж байжээ. 3. “Медальт цавьдар” хэмээх цавьдар морь нь 4 удаа түрүүлж, 4 удаа айрагдсан. Энэ цавьдар морь нь 1971 онд Ардын хувьсгалын 50 жилийн ой, УБХТН-ийн төв зөвлөлийн анхдугаар техник-спортын спартакиадын соёолон морьдын уралдаанд 20 км-т 21 минут 01 секундийн амжилтаар улсад түрүүлж алтан медаль, дипломоор шагнуулсан нь аймагт анх удаа улсаас медаль авсан түүхэн онцлогтой. 4. Улаан бор морь 1 түрүү, 3 айраг хүртсэн. 5. Шанхагт зээрд морь түрүү, 2 айраг хүртсэн 6. Зээрд гүүний төл хээр гүүний төл “Отгоогийн хээр” морь 2 түрүү, 1 айрагдсан. 7. Тулгаагийн сартай зээрд 2 удаа айрагдсан 8. Улаан хээр морь 2 удаа айрагдсан 9. Хар морь 7 удаа айрагдсан. 10. Хүү Б.Дамжингийн Бор хээр морь 6 удаа айрагдаж, Сар хайрхны баруун бүсийн анхны уралдаанд 19 дугаарт давхисан. 11. Бөхөн шар хээр морь 6 удаа айрагдсан 12. Халтар морь 2 удаа айрагдсан 13. Зээрд даага 2 удаа айрагдсан. 14. Хээр азарга 3 удаа түрүү, 14 удаа айрагдсан 15. Зээрд морь 8 удаа түрүүлэн, 11 удаа айрагдсан 16. Шар хээр азарга 2 түрүү, 5 удаа айрагдсан 17. Зээрд морь 4 удаа түрүүлж, 4 удаа айрагдсан Ийм удам сайтай гүү тэдний төл болох хурдан буянууд өсгөн үржүүлж уяж уралдуулсаар аймгийн алдарт, Монгол улсын 2014 оны шилдэг уяач цолыг Д.Батаагийн хүү Дамжин нь хүртсэн билээ.
Зүүнговь сумын Жамъянгийн Гомбосүрэнгийн халиун гүү
Ж.Гомбосүрэнгийн халиун гүүний төл халиун морь нь сумын наадамд 10 удаа, аймгийн наадамд 2 удаа түрүүлж, Манлай хүлэг цол авсан хурдан хүлэг байсан. 1970 онд аймгийн зүүн сумдын хурдан морьдын уралдаанд 250-аад морьдоос 25 км-т тасархай хол түрүүлсэн байдаг аа. Энэ халиун гүүний дүү цагаан халиун гүү Тэс сумын Ж.Баатар гэдэг хүнд шилжсэнээс олон хурдан морьд төрснөөс их халиун морь нь аймаг, сумын наадамд 20 гаруй удаа түрүү, айраг авч “Дархан” хүлэг цол хүртсэн.
Зүүнговь сумын аймгийн алдарт уяач Явдаг овогтой Балдоржийн хул гүүний удам угсаа Энэ хул гүүний эх гүү халтар гүү байсан бөгөөд хонгор, халтар хоёр хурдан морь аймаг сумын наадамд сайн давхисан хурдан морьд байсан. Хонгор морины дүү хул гүүнээс хул, хээр морь төрж хурдан морьд аймаг сумын наадамд түрүүлж айрагдаж байжээ. Мөн охин төл нь болох хээр гүүнээс гарсан төл нь хүрэн морь хурдан байж, охин төл болох зээрд, хонгор гүүнээс хээр, хул, хээр морьд дааганаасаа аймаг сумын баярт түрүү айраг авч байсан хурдан хүлгүүд төрсөн нь угшил сайтай гүү байсныг харуулна
Тэс үүлдрийн адуу номноос...