Дотоод мэдээ

Ламын гэгээний азарга

1. Завхан аймгийн Алдархаан сумын уугуул, уяач Чинбатын Болд-Эрдэнэ халтар. Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Баярын Баттөрийн унаган. Хэдхэн хоногийн өмнө Бууцагаан сумын түүхт 100 жилийн ойн баяр наадамд түрүүлсэн. Эрдэнэт илгээлтийн эзэд 50 жил, улсын бүсийн уралдаанд айрагдсан. Уяа сойлго МУ-ын Алдарт уяач Галсангийн Болдбаатар

2. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын уугуул, МУ-ын Манлай уяач Гончигжавын Мөнхсайханы хээр. Төв аймгийн Баянцогт сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач Сумъяасүрэнгийн Ганхуягийн унаган. Өнгөрсөн жил Архангай аймгийн түүхт 100 жилийн ой, улсын бүсийн уралдаанд айрагдсан. Уяа сойлго Нийслэлийн Алдарт уяач Батсайханы Дорж

3. Увс аймгийн Зүүнговь сумын уугуул, Нийслэлийн Алдарт уяач Далайн Батбаярын сартай хул. Увс аймгийн Зүүнговь сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач Бичээрийн Далайн унаган. 2021 оноос хойш дөрвөн жил дарааллан улсын бүсийн уралдаанд 1 түрүү, 4 айрагдсан. Уяа сойлго МУ-ын Тод манлай уяач Мягмарсүрэнгийн Алтан-Очир

4. Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Баатарын Даваадоржийн хээр. Завхан аймгийн Цагаанхайрхан сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач Балдоржийн Баярдоржийн унаган. Уяа сойлго МУ-ын Алдарт уяач Тогтохбаярын Тогтохжаргал

5. Завхан аймгийн Алдархаан сумын уугуул, уяач Чинбатын Болд-Эрдэнэ зээрд. Төв аймгийн Баянцогт сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач Сумъяасүрэнгийн Ганхуягийн унаган. Уяа сойлго МУ-ын Алдарт уяач Галсангийн Болдбаатар

Эх сурвалж: Доржийн Гантулга