Дотоод мэдээ

Дөрвөлжингийн Галрагчаа уяач

Дөрвөлжин сумын хурдан морьдын түүхийг сайхан хүүрнэдэг, тус сумын уяачдын холбоог санаачлан үүсгэгч Б.Галрагчаа хурдан хээр, хул морьтой байсан хүн. Ах дүү морьд. Төв Халхад морийг долоотой өнжиж, наймтай нийллээ гэж ярьдаг бол Дөрвөлжин нутагт зургаатай өнжиж, долоотой сая нийллээ гэж үздэг байна. Ах дүү энэ хоёр мориор тойргийн сумдаас олон айраг түрүү авсан. Хул морь 1988 онд соёолон үрээ сумандаа долоолсон. 1990 онд долоо настай уяж, Эрдэнэхайрханд түрүүлгэсэн. 1994 онд Ц.Цэрэнпунцаг улсын заан цол хүртэж, Отгонтэнгэрийн анхны төрийн тахилга болж тус наадмыг зорин очиж уралдсан. Говийн адуу, өндөр уул, хад чулуунд хоёр давааны хооронд санасандаа хүртэл уралдаж чадаагүй. Гэхдээ зургаалсан юм. Харин хойтон жил нь Сар хайрханд 21-т давхисан. Дэлгэрийн даншиг болох үед уяа тун зүгээр эхэлсэн ч сумын орлогч дарга тайлан тооцоо гэж хойноос байнга дуудаж, хул морио хүүхэдтэй нь нутгийн улстай илгээгээд өөрөө тайлангаа гүйцээж араас нь мотоцикльтой очжээ. Аргагүй уяа дутаж 41-т давхисан байна.