Үүлэн бор
Төрийн наадамд тоосоо өргөж аман хүзүүдсэн алдарт Үүлэн бор. 2002 онд шүдлэн насандаа Сүхбаатар аймгийн 60 жилийн ойгоор зүүн бүсийн уралдаанд айргийн 4, 2003 онд хязааландаа Архангай аймгийн 80 жилийн ойгоор Төвийн бүсийн уралдаанд айргийн 3, Ардын хувьсгалын 82 жилийн ойн наадамд алдарт “Гоё Халиун”-тайгаа зуузай холбон аман хүзүүдэж хурдлан ирсэн. Нийгмийн хонгорын удамтай, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Сүхээгийн унаган үнэнхүү хурдан ажнай хүлэг ажээ.
Нэг эзний хоёр хүлэг төрийн наадамд түрүү, аман хүзүүнд хурдлан ирсэн амжилтаараа 2018 онд МОНГОЛ ТҮМНИЙ МОРИНЫ ИХ ШҮТЭЭНД “Гоё Халиун”-тайгаа хамт хөшөө дурсгал нь босож мөнхөрсөн байна.