Нийгэм хонгорын амжилт
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумаас төрөн гарсан ХХ зууны онц хурдан хүлэг бол алдарт нийгэм хонгор морь юм. Ардын дунд домогшсон энэ хүлэг сум орон нутгийн баяр наадамд хорь гаруй түрүүлсэн гэдэг аман мэдээ бий.
1961 онд даага сумандаа түрүү
1962 онд аймгийн 20 жилийн ойд шүдлэн түрүү
1963 онд хязаалан сумандаа түрүү
1964 онд сумынхаа 40 жилийн ой соёолон түрүү
1965 онд хавчиг өнжсөн
1966 онд 7-н настай өнжсөн
1967 онд аймгийн 25 жил ой, спартикадын уралдаанд түрүү
1968 онд сумандаа түрүү
1969 онд сумандаа түрүү
1970 онд спартикадын уралдаанд түрүү
1972 онд сумандаа түрүү
1973 онд сумандаа түрүү
1975 онд сумандаа түрүү
1976 онд сумандаа аман хүзүүдсэн
Үндсэндээ бол АХ-ын наадамд 11 түрүүлж 1 аман хүзүүджээ.
1981 онд АХ-ын 60 жилийн ойг улс орон даяр тэмдэглэн өнгөрүүлж аймгийн наадамтай хамтатган хонгор морины зодгийг тайлж байсан бол дараа жил нь 1982 онд сумын наадмын үеэр ахин зодог тайлж дааганы уралдааны үеэр амдуулж тавиад түрүүлсэн байдаг.