ММСУХ-ны хурал товлогдлоо
Монголын морин спорт, уяачдын холбооны VII Их хурлаас сонгогдсон Тэргүүлэгчдийн хаалтын хурал 11.09-ны өдөр болж өнгөрлөө.
Тус хурлаар холбооны эрх барих дээд байгууллага болох ээлжит VIII их хурлыг 2024 оны 12 дугаар сарын 02-ны билэг дэмбэрэлтэй сайн өдөр Төрийн ордонд зохион байгуулахаар шийдвэрлэлээ.
Үүнтэй холбогдуулан Их хурлын төлөөлөгчийг сонгох журам, Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг бүртгэх журам болон Мандатын комиссын бүрэлдэхүүнийг батлав.
Мөн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Б.Нямжав Тэргүүлэгчдэд талархал илэрхийлж цаашдын ажилд нь амжилт хүслээ.