Отгон сумын уяачид
Завхан аймгийн Отгон сумаас Батмэндийн Дугаазаан, Агвааны Авгай, Гомбосүрэнгийн Мягмаржав, Б.Чулуун, Дүгэрийн Батбаатар, Б.Содномцэрэн, Д.Шугархүү Мягмаржавын Баяндалай, Содномцэрэнгийн Цэндбазар, Жигжжавын Пүрэвсүрэн, Дашпэлжээгийн Ерэнтэй, Гомбосүрэнгийн Агваансувд, Хуушааны Түдэв, Шугархүүгийн Өлзийбүрэн, Бат-Юнрэнгийн Батмөнх, Жигжидийн Гантөмөр, Лхагважавын Мягмаржав зэрэг алдарт уяачид төрсөн гарсан байдаг юм. Алтан гадас одонт Агвааны Авгай уяач 2009 онд энэ цолыг хүртэж байлаа.
Отгон сумын уугуул, Төв аймгийн Батсүмбэр сум Партизан хороонд амьдарч улсын баярт хурдан ногоон морио дөрөв айрагдуулсан Жалбуугийн Гансүх 2015 онд нийслэлийн алдарт уяач цол хүртжээ. Ж.Гансүх Хөдөө аж ахуйн дээд сургуулийг нягтлан мэргэжлээр төгссөн дээд мэргэжилтэн хүн. Орхон аймгаас тус сумын уугуул Ядамдоржийн Хорлоо, түүний хүү Баттулга нар аймгийн алдарт уяач цол хүртжээ. Я.Хорлоо тод манлай уяач Цагаанхайрхан сумын уугуул Даариймаагийн Чулуунбат нар найз нөхөд улс юм. Тод манлайн бэлэгт өгсөн бор морь 2015 оны Сэлэнгэ аймагт болсон хаврын улсын бүсийн уралдаанд Хорлоогийн хүү Баттулгын нэрээр уралдаж түрүүлж байсан түүхтэй. Тус уралдааны аман хүзүү Ганжаргалын хүрэн мөн л тод манлайн унаган, буган хүрэн азарганых нь үр юм. Хорлоогийн бор морь тухайн жилийнхээ монгол улсын чансаа өндөр их насны морьдын нэгээр нэрлэгдэж 2014 оны Орхон аймгийн баяр наадамд айрагдаж, 2016 оны Орхоны бүсийн уралдаанд гуравт хурдалж байсан Эрдэнэт чигт онцгой хурдан морьдын нэг дээ. Аав хүү хоёрт аймгийн алдартын малгай өмсүүлсэн. Улс бүсийн том наадмыг зорьж наадаагүй, 2015 онд газрын ойр Сэлэнгэд болсон бүсийн уралдааныд очоод л түрүүлсэн хүлэг.