Дотоод мэдээ

Л.Дэмбэрэлийн цавьдар халзан

Алдарт Бөгөний 3 дахь үеийн төл буюу Банзрагчийн саарлын төл азарганы үр нь Төв аймгийн Мөнгөнморьт сумын харъяат, Монгол улсын алдарт уяач Л.Дэмбэрэлийн цавьдар халзан юм. Энэ азарга хязааландаа Мөнгөнморь сумандаа түрүүлж, соёолондоо Баяндэлгэр суманд 8-д орж, 1996 онд 7 настайдаа улсын наадамд аман хүзүүдэж байв. Нутгийнхандаа Начин гэж авгайлагддаг Дэмбэрэл гуай нь Цэргийн начин цолтой бөх хүн төдийгүй Улсын сайн анчин хүн юм. Тэрээр 90-д оны дундуур улсын наадамд 2-3 удаа ирэхдээ 1 түрүү, 4 айраг авч байв.

Бөгөний охин үрийн угшильтай Бандагадай Баяраагийн буюу Юндэнгийн саарал нь шүдлэн насандаа анх уягдаж сумынхаа наадамд түрүүлээд хязааландаа Өвгөн ноёны нэрэмжит зүүн бүсийн уралдаанд 2000 онд түрүүлжээ. Түүнийг Тод манлай уяач Д.Даваахүүгийн зөвлөсний дагуу Манлай уяач Ц.Цэнгэл худалдаж авсан байна. Энэ саарал үрээ Ц.Цэнгэлд ирээд соёолондоо (2001 онд) улсад аман хүзүүдэж, хавчигтаа (2002 онд) улсад түрүүлж Төрийн түмэн эх болжээ. Мөн 2004 онд Дүнжингарав, 2006 онд Багануурт болсон төвийн бүсийн хаврын уралдаануудад түрүүлж, Манлай саарал гэж алдашсан билээ.