Дотоод мэдээ

Гоё хүрэн

Монгол наадмын дэвжээнд тодорсон онцын гоё ганган сайхан морийг нэрлэ гэвэл манлай уяач Д.Гарамжавын Гоё хүрэн морь нэлээн дээгүүрт бичигдэх болов уу. Зүснийх нь сайханд зүү сүвлэмээр энэ хүлгийн удам ч аатай. Хязаалан насандаа улсын баяр наадамд түрүүлж, морь будлихад нэг айргаа түүхнээс арчуулж, хожим өвлийн уралдаан, ойрын зайд гайхуулж байсан морь юм. 

Эцэг нь талаараа гурван үе нь алдарт уяач Донойн Цэгмидийн адуунд очих бөгөөд Өвгөн ноёны Сайхан хонгор хэмээх азарганд хүрнэ. 

1. Гарамжавын Галшар хээр

2. Донойн Цэгмидийн Бөгөн хул

3. Донойн Цэгмидийн Саарал азарга

4. Дагмид мээрэнгийн Шил зээрд

5. Ван ноён Пүрэвжавын Доржцэрэнгийн Хулан Хонгор

6. Дагмид Мээрэнгийн Соохон хонгор

7. Амгалан Зайсангийн Мойног Хонгор

8. Өвгөн ноён Пүрэвжавын Сайхан хонгор

Эх нь Гарамжав манлайн Мөнгөн хээр гүү. Энэ гүүний  Гоё хүрэн, Үст хүрэн, Өсгий цагаан хар гурав нь үндэсний их баяр наадамд айрагдсан. 

ХХ зууны нэрт уяач Донойн Цэгмид 1981 оны ардын хувьсгалын 60 жилийн ойд уралдаад буцахдаа Налайх дүүргийн харъяат Манлай уяач Д.Гарамжавтай танилцаж хязаалан хээр үрээ бэлгэнд өгч. Азарга болоод улсын баяр наадамд хоёр ч удаа 10 дотор хурдалж “Морин спортын төв клуб”-ын адуун сүргийн угшилтай хээр халзанг гүүг Галшарын унаган дээрх хээр азарганд хураалгаж хээр гүү, өсгий цагаан хар, гоё хүрэн, үст хүрэн гарсан. Хээр гүүг нь 1989 оны улсын баяр наадамд айрагддаг тогоруу халтартаа тавьж алдарт их дүү зээрд азарга гарсан. 1999 оны улсын баяр наадамд түрүүлсэн идэр хээр азаргандаа тавьж, хойтон жил гарсан унага нь 2001 оны ардын хувьсгалын 80 жилийн ойд түрүүлсэн Максын Ганбаатарын босоо хээр хэмээгч түмэн эх юм.