Г.Ганхүүгийн үст хүрэн азарга
ХХ зууны нэрт уяач Донойн Цэгмид 1981 оны ардын хувьсгалын 60 жилийн ойд уралдаад буцахдаа Налайх дүүргийн харъяат Манлай уяач Д.Гарамжавтай танилцаж хязаалан хээр үрээ бэлгэнд өгч. Азарга болоод улсын баяр наадамд хоёр ч удаа 10 дотор хурдалж “Морин спортын төв клуб”-ын адуун сүргийн угшилтай хээр халзанг гүүг Галшарын унаган дээрх хээр азарганд хураалгаж хээр гүү, өсгий цагаан хар, гоё хүрэн гарсан. Харин хээр халзан гүүг 1989 оны улсын 1989 оны улсын баяр наадамд айрагддаг тогоруу халтартаа тавьж Гарамжавын Ганхүүгийн үст хүрэн азарга гарчээ. Энэ азарга улсын баяр наадамд хоёр айрагдаж, улсын бүсийн уралдаанд мөн хоёр айрагдаж, улсын начин уран дархан эзэндээ монгол улсын алдар цолыг авчирсан хүлэг юм. Үндэсний их баяр наадмын түүхэнд Ц.Дуламсүрэн, Г.Ганхүү, Б.Сэр-Од, Д.Амгаланбаатар хос цолтнууд төрөн гарсан юм.