Мэндчилгээ
"ОЧИРВААНИЙ ХҮЛЭГ" морин спорт уяачдын холбооны тэргүүн, Банзрагчийн ТҮВШИН
Бидний монголчууд хурдан морины уралдааны олон зуун жилийн уламжлалтай ард түмэн билээ.
Олон мянган жилийн нүүдэлчин амьдралын явцдаа монголчууд, мал аж ахуйн соёл, түүний дотор адуу эдлэх өвөрмөц нэгэн соёлыг бүрдүүлэн буй болгосон бөгөөд дэлхий нийтэд түүнийг “Монголчуудын морины соёл” гэж нэрлэн заншиж тэр нь та бидний дэлхийн бусад улс үндэсний дундаас ялгаран танигдах онцлог болсон байна. Тэрхүү морины соёлын оргил хурдан морины уралдаан юм.
Олон зуун жилийн уламжлалтай монголын хурдан морины уралдааны 21-р зууны үеийн хөгжлийн бодлогыг тодорхойлон хэрэгжүүлэх түүхэн үүргийг хүлээсэн ММСУХ-ны мэдээллийн цахим хуудас таны өмнө байна.
Та эндээс монголын хурдан морины уралдааны түүх, өнөөгийн хөгжлийн түвшин, цаашдын чиг хандлага, ММСУХ-ны зорилго чиглэл, зохион байгуулалтын бүтэц, бодлого, үйл ажиллагааны талаар тодорхой мэдээлэл авах бололцоотой.Мөн ММСУХ-ны нийслэл аймгуудын салбаруудын талаар болон улсын нэртэй уяачидын тухай мэдээлэл хурдан морины уралдаануудын цуваа ,уяачид , хурдан морь сонирхогчидын санал бодол ,морины үнэ ханшийн мэдээ зэргийг мэдээллэх болно.
Өнөөдөр мэдээлэл технологийн эрчимтэй хөгжлийн үр дүнд хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлүүдийн бололцоо өргөжиж, хурд нь нэмэгдэж байгаа өнөө үед түүний хэрээр хариуцлагын тогтолцоогоо бэхжүүлэх шаардлага амьдралаас урган гарч байна. Та www.ochirvaaniikhuleg.mn сайтаас Монголын хурдан морины уралдааны ертөнцөд өрнөж буй үйл явдлуудын талаар бодитой үнэн зөв мэдээлэлийг авах болно . Эрхэм хүндэт уяачид , хурдан морь сонирхогчид оо ! Та бүхэн “моринэрдэнэ.мн” сайтаа өргөнөөр үзэн сонирхож , мөн түүнийг бүтээхэд гар бие оролцон сонирхолтой мэдээлэлүүдийг бидэнд илгээхийг хүсэж байна.
Монгол газар унага бүхэн босоо төрөх болтугай